Д.Ганбат: Цэц, УДШ эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг болсон Д.Ганбат: Цэц, УДШ эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Цэц, УДШ эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг болсон

2024 оны 3 сарын 29

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хүний үндсэн эрхийг Цэц дээр ярьдаг болъё гэдэг нь зөв. Гэхдээ уг төслийг түүхий байхад нь түргэн шуурхай шийдэх ёстой гээд чичирч болохгүй. Эрх барьж байгаа намын хоёрхон гишүүн санаачлаад дангаараа хэлэлцээд батлах нь. Хууль  тогтоогчдын бүгдийнх нь оролцоог хангасан, ойллголцлын үндсэн дээр батлах ёстой хууль гэж үзэж байна. Яагаад би энэ төслийг дэмжих боломжгүй гэж үзэж байгаа вэ гэвэл Үндсэн хуулийг өөрийг нь зөрчиж байгаа заалт бий.  Үндсэн хуулийн Цэцэд ажиллаж байгаа Цэцийн гишүүд, Дээд шүүхийнхэн эрх баригчдын захиалгаар ажилладаг байгууллага болж хувирсан. Ийм үед энэ хуулийг баталж болохгүй, илүү с айн сайжруулж байж батлах ёстой.

Дараагийн парламентад олон төлөөлөл орж ирсний дараа хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийг өөрийг нь зөрчсөн зүйл заалттай төслийг хэлэлцээд суух нь муу нэртэй дээрээ бүр муухай нэр зүүх болж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655756
0 эможи

keyboard_arrow_up