П.Сайнзориг: “Метро“-ны зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын ажилд 380 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан П.Сайнзориг: “Метро“-ны зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын ажилд 380 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

П.Сайнзориг: “Метро“-ны зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын ажилд 380 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "Одоо бид метро ярьж байна. Ямар мөнгөөр хийх гэж байгааг нэг ч гишүүн мэдэхгүй. Яагаад УИХ нь мэдэхгүй төсвөөр нийслэл метро барих талаар ярьж байхад чимээгүй байгаа юм. Энийгээ УИХ дээр оруулж ярихгүй юм уу?" гэв.

Үүний хариуд нь Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хүртээмжтэй олон төрөлт болгох зорилго үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусч ирсэн асуудал.

Улаанбаатар хотын төсвийн асуудал улсын төсөв дээр сууж явж байгаа. Метроны зөвлөх үйлчилгээний асуудал, барилга угсралттай холбоотойгоор 380-аад тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв дээрээ суулгаад явж байна. Амгалан өртөөнөөс-Толгойт хүртэл 17.7 км урттай. Засгийн газар далд эдийн засагтай тэмцсэнээр татварын орлогууд нэмэгдсэн.

Нийслэл өмнөх жлиүүдэд 24 тэрбумын хөрөнгө оруулалт шийдэж байсан бол энэ жил 800 гаад тэрбумын хөрөнгө оруулалт шийдсэн. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655554
0 эможи

Зочин
2024-03-22 09:56
Тун ч их менгетэй юм. Тумэн нь ядуу.
keyboard_arrow_up