УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг “Үндэслэлгүй хөрөнгөжсөн“ гэж үзэж, прокурорт шилжүүлжээ УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг “Үндэслэлгүй хөрөнгөжсөн“ гэж үзэж, прокурорт шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг “Үндэслэлгүй хөрөнгөжсөн“ гэж үзэж, прокурорт шилжүүлжээ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусан, прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Түүнийг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг өөрийн хамаарал бүхий этгээд болох дүү болон найз нөхдийн холбоотой хүмүүстэй бүлэглэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий ААН болон тухайн компанитай нэгдмэл сонирхолтой нэр бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаар дамжуулан Тавантолгой орд газрын уурхайгаас нүүрс олборлох, борлуулах, худалдан авах, тээвэрлэх гэрээг байгуулах эрхийг олгоход нөлөөлж бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутган шалгаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654987
0 эможи

keyboard_arrow_up