Малчдын зээлийг тэглэх тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн барина Малчдын зээлийг тэглэх тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн барина
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Малчдын зээлийг тэглэх тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн барина

2024 оны 2 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцууллаа.

АН-ын бүлгээс малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь " Хөдөөд цагаан сар болоогүй. Нөхцөл байдал маш хүнд байна. Өглөө нь гаргасан зам өдөр нь дарагддаг, өдөр гаргасан зам орой нь дарагддаг. Шилэн зуд, төмөр зуд, түүхэнд байгаагүй зуд нүүрлэсэн.

Телевизийн мэдээ өчигдөр үзлээ. Улсын хэмжээнд 670 мянга гаруй толгой мал хорогдлоо гэж ичихгүй худлаа ярьж байна. Зөвхөн Сзхбаатар аймагт гэхэд 1,2 сая толгой мал хорогдоод байна. 2023 оны тавдугаар сарын гамшгаар бүх төл байхгүй болсон. Нэг аймагт 1,2 сая мал үхчихээд байхад “Шилэн зуд болж байна, 670 мянга гаруй мал хорогдлоо. Тийм учраас манай зургаан сайд гурван бүсэд ажиллаж байна” гэж матрын нулимс унагаад байгаа.

Зудын бүсэд ажил хийдэг хүмүүс нь очихгүй байна.

Одоо яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, Засгийн газарт яаралтай мөнгө төгрөг шийдэж өгөх шаардлагатай. Үхсэн мал босохгүй, одоо хүнээ аврах ажиллагаа л явуулах шаардлага байна. Малчид түлэх түлээ, идэх хоолгүй болсон. Үзүүлэх эмчдээ очиж чадахгүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
654848
4 эможи

Ард
2024-02-21 07:36
Малчид чинь малаа өгөөд дансандаа хийцэн байгаа хаана үнэтэй байр байна хөдөөний малчид л байгаа
Зочин
2024-02-20 20:41
Сонгууль
Зочин
2024-02-20 13:20
Малчид чинь өөрсдийнхөө төлөө амьдраад бгн бга биздэ бид нарын өмнөөс амьдраад бга муу
zochin
2024-02-20 12:45
tenegteerei
Ард
2024-02-20 12:06
Хотын хогиинхон шахуу бологсодод зээлиин тэглээч жоохон шудрага байя
Зочин
2024-02-20 11:34
тэнэгтэж шоуднаа, малчид одоо хэд хоногийн цасанд зарим хэсэг нь л жаахан ядарч байгаа болохоос бүгд хэдэн машинтай ихэнх нь хотод орон сууцтай хүүхдүүд нь приустай уб ын гудманд аргаа барж яваа хүмүүс
keyboard_arrow_up