Байнгын хорооны даргаас дээш гарч чадалгүй найман жилийг үдсэн М.ОЮУНЧИМЭГ гишүүний санаархал Байнгын хорооны даргаас дээш гарч чадалгүй найман жилийг үдсэн М.ОЮУНЧИМЭГ гишүүний санаархал
04 сарын 08, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Байнгын хорооны даргаас дээш гарч чадалгүй найман жилийг үдсэн М.ОЮУНЧИМЭГ гишүүний санаархал

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

Нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө илэрхийлж, энэ өдрөөс хойш 2024 оны УИХ-ын сонгуульд ямар нам, эвслүүд оролцох нь тодорхой болох талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Гэтэл одоогийн УИХ-д тухлан буй зарим гишүүд суудлаа хадгалан үлдэхээр улайрч байгаа нь ажиглагдаж байна. Үүний нэг бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг юм. Түүний хувьд 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ. 

Түүнийг "сайдын суудал сулрахаар л дарга нарыг дагаад гүйчихдэг гишүүн" хэмээн олон хүн нэрлэдэг. Сүүлд Эрүүл мэндийн сайдад санаархаж байсан тэрээр ХНХ-ын сайдын суудлыг мөн л горилсон. Гэвч найман жил УИХ-ын танхимд суухдаа байнгын хорооны даргаас дээш гарч чадаагүй юм.

Харин тэрээр сүүлийн үед сонгуулийн сурталчилгааны ажлаа ил нэг, далд нэг хийгээд байна. Оны өмнө болсон "Нүүрсний сонсгол"-ын ажлын хэсэгт багтан "Баахан утгагүй асуулт"-аар өөрийнхөө нэр хүндийг унагаад байсан. Тэгвэл тэрээр одоо "2023 оны ажлын тайлан"-гаа тойргийнхоо сонгогчдод өөрийнхөө том зурагтай хуанлийн хамт хэвлүүлэн хүргүүлжээ. Түүний санаархал дараагийн сонгуульд мөн л сонгогдох... 

Түүний хүсэл биелэх болов уу... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
653822
7 эможи

Зочин
2024-01-08 13:18
Үнэхээр тархины бядгүй хүн шүү Одоо больсон дээр
Зочин
2024-01-08 11:49
Alban tusnaal zohihgui ni olon zuil eer haradsan snu huugee.Sain setguulcn bsan.
Зочин
2024-01-07 18:08
Харин ч эмэгтэй гишүүдээс хамгийн сайн ажиллаж байгаа гишүүн байх шүү. Нийгэмд болон ард иргэдэд тулгарч байгаа асуудалд хамгийн анхаарал хандуулдаг тойрогтоо ч их ажил хийдэг юм билээ. Хүний хийсэн ажлыг үгүйсгэж болохгүй. Дахин сонгогдох өндөр магадлалтай.
Зочин
2024-01-06 16:32
Одоо болно оо. Энэ хүнээс юу ч гарахгүй.
Зочин
2024-01-06 14:02
Сэтгүүлч байхдаа даруухан, сайхан ааштай бүсгүй байлаа. Гишүүн болоод эхний үед гайгүй боломжийн юм уу гэхээр л харагддаг байв. Ааш зан нь жилээс жилд эвдэрч одоо бол нэр төр хөөцөлдсөн, мэдэмхийрхсэн уур ааш хоёроо дийлэхээ байсан биеэ тоосон бүдүүлэг авгай л болж. Суудал ер зохисонгүй. Хөрсөн дээрээ бууж хүн болсон нь дээр дээ.
Зочин
2024-01-06 00:10
Юун сайд вэ?
Зочин
2024-01-05 19:18
Одоо сонгохгүй болноо Чиглэлтэйн сонгонч бна аа аа
Сац
2024-01-05 16:56
Одоо болно оо Оюунчимэг ээ сэтгүүлчээ хийгээд яв
keyboard_arrow_up