УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар СЕХ-ны гишүүн болж, тангаргаа өргөлөө УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар СЕХ-ны гишүүн болж, тангаргаа өргөлөө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар СЕХ-ны гишүүн болж, тангаргаа өргөлөө

2024 оны 1 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны гишүүнээр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын дарга Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталсан.

Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав. 

Тангараг өргөсөн гишүүдэд СЕХ-ны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм.

Тэрбээр ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон үйл хэрэгтээ бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн ард иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэгч Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаанаас олон нийтийн төрд итгэх итгэл төдийгүй улс орны бүрэн эрхт байдал хамаарна гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөхүүд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653792
0 эможи

Dandarbaatar
2024-01-04 16:03
Sukhbold pizda bol unen hudlaa shuu shuud ardiin namiin tald shaana
keyboard_arrow_up