ХЭҮК-ыг эмэгтэй хүн УДИРДАНА ХЭҮК-ыг эмэгтэй хүн УДИРДАНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК-ыг эмэгтэй хүн УДИРДАНА

2023 оны 12 сарын 01

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний оронд тус комиссын гишүүн Д.Сүнжидийг томилох асуудлыг хэлэлцэн, дэмжсэн юм.

УИХ тогтоол баталснаар Хүний эрхийн үндэсний комиссыг эмэгтэй хүн удирдахаар болж байна.

Д.Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 1 дүгээр сургуулийг төгссөн. 1994-1998 онд МУИСийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.

  • 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,
  • 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,
  • 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,
  • 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,
  • 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар,
  • 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,
  • 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,
  • 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажилласан
  • 2020 оноос Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр сонгогдсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653115
0 эможи

keyboard_arrow_up