НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Б.Энхбаяр VS Т.Доржханд НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Б.Энхбаяр VS Т.Доржханд
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Б.Энхбаяр VS Т.Доржханд

2023 оны 11 сарын 30

Arslan.mn

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Би баталгаа асуугаад байна Б.Энхбаяр сайд аа. Таны оруулж ирсэн хуулийн төслийг дэмжвэл том хэргүүд шийдэгдэх үү? Салхитын мөнгөний орд дээр гарсан хулгай дээр Мөнхбаяр гэдэг хүн 1.2 тэрбум төгрөгийн авилга авчхаад 27 саяар торгуулжээ. Тиймээс энэ хэргүүд шийдэгдэж чадах уу? Нүүрстэй холбоотой том албан тушаалтнуудын асуудал гарч ирнэ. Үүнийг шийдэж чадах уу? Баталгаа гаргаж өгөөч." гэв.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Парламент бол худлаа ярьдаг газар биш. Энд ярьсан зүйлээ хуулийн өмнө, шүүхийн өмнө баталж ярьдаг байх хэрэгтэй. Энд амандаа орсон тоогоо ярьдаг газар биш. Нүүрсний сонсгол Т.Доржханд гишүүн өөрөө гэрчээр оролцох ёстой. Хоёр дахь удаагийн сонсгол дээр. Би түр хорооны даргын хувьд Т.Доржханд гишүүнийг гэрчээр дуудна гэсэн бодолтой байгаа. Холбогдох шинжээчийн дүгнэлт гарч таарна. Энэ 40 их наяд гэдгээ яаж тооцсоноо ярих ёстой. Энд нэг юм ярьчхаад өөрөөс нь асуухаар “Ерөнхийд нь бодчихсон юм” гэж ярьж болохгүй. Хүмүүсийн зориуд нь турхирах гэсэн юм уу? Хуульч нь хуульч шиг, эдийн засагч нь эдийн засагч шиг байх хэрэгтэй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653106
0 эможи

keyboard_arrow_up