Т.Доржханд:  “Сахал“ хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголбанк, Сангийн яамыг КАССЫН МАШИН шиг ажиллуулж байсан Т.Доржханд: “Сахал“ хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголбанк, Сангийн яамыг КАССЫН МАШИН шиг ажиллуулж байсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 23, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Доржханд: “Сахал“ хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголбанк, Сангийн яамыг КАССЫН МАШИН шиг ажиллуулж байсан

2023 оны 11 сарын 30

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Авилгатай нам харгалзахгүй тэмцэх ёстой. Ийм учир Ерөнхий сайдын тэмцэл дээр нэг байгаа. Санаачлагатай байгаа, сайшаалтай байгаа. ХҮН нам идэвхитэй байгаа. Хөгжлийн банкны сонсгол хийхийг Д.Ганбат гишүүн бид хэд санаачилж байсан юм. Амжилттай болсон. Гэтэл үр дүн хаана байна вэ? Дунд шатны цөөхөн хэдэн албан тушаалтнууд ял авсан. Эрх мэдэлтнүүд ял аваагүй. Бодитой л байя.

Хоёрдугаарт, нүүрсний хэрэг. 40 их наядын хулгай байна гэж тооцоолсон. Энэ асуудлын 18-20 их наяд нь оффтэйк гэрээ гэсэн. Шаардсан. Гэтэл бүтэн жилийн хугацаанд шийдвэрлэсэн зүйл алга. Түүнээс илүү долоон жил болж байгаа асуудал бол "Эрдэнэт"-ийн 49 хувийн хулгай. Долоон жил анхан шатны шүүхээс буцаад сая дахиад шүүх хурал нь хойшилжээ. Худалдаа хөгжлийн банкны сахал хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн тухайн үед Монголбанк, Сангийн яамыг кассын машин шиг ажлуулсан шүү. Зөвхөн гэрээнээсээ нэг их наядын хулгай хийсэн байдаг шүү. Гэрээг нь хоёр жил хөөцөлдөж саяхан нууцаас гаргуулсан. Жирийн иргэн мөнгө зээлэх болохоор баталгаа байхгүй гээд байдаг. Гэтэл тухайн хүн Засгийн газрын нууц хуралдаанд оруулаад баталгаа гаргуулдаг. Гурван жилийн хугацаанд ханшийнхаа эрсдэлийг Монголбанканд үүрүүлсэн. Өөрөө нэг ч төгрөгний ханш үүрдэггүй. Үр дүнд нь Монголбанк нэг их наядын ханшийн эрсдэл үүрсэн байдаг шүү. Үр дүнд нь Монгол Улс ханшаа хоёр дахин алдсан. Бизнесүүддээ ачааг нь үүрүүлсэн. Энэ бол том хулгай. Үр дүнд нь "Эрдэнэт"-ийн 49 хувийн хулгай бий болсон. Эх үүсвэр нь хулгайн мөнгө. Нүүрсний сонсголын дараа хэргүүд шийдэгдэхгүй юм биш үү?" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653105
0 эможи

DR. ADITYA
2023-12-14 22:42
Та бөөрөө зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид таны бөөрөнд сайнаар өгөх болно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Та мөн манай бүсийн төв оффисын дугаараар бидэнтэй холбогдож болно. 23 гэж Лук Роуд Нью Дели- Энэтхэг. Вэб: https://www.drpradhanurologist.com/ Манай эмнэлгийн хаяг: Пуса зам дахь Дели NCR, Анагаах ухааны чиглэлээр 28 жил ажилласан туршлагатай.
Зочин
2023-11-30 23:58
Доржхандыг яаж ч муулсан үнэнийг хүндэлдэг хүн түүний талд зогсоно. Даанч цөөхөн юм! Харамсалтай! Энэ улс сүйрнэ! Сөнөнө мөхнө! Ардчиллын алтан хуулиар ! Олонхи нь цөөнхөө дарангуйлдаг хуулиар! Оюун эрдэнэ Доржханд эд нар бол цөөнх байхгүй юу? Хэзээ ч олонхи болохгүй! Ямартай ч энэ ойрын 30 жилд харамсалтай!
keyboard_arrow_up