Нохой, муурын асран хамгаалагч нь сургалтад хамрагдсан байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ Нохой, муурын асран хамгаалагч нь сургалтад хамрагдсан байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нохой, муурын асран хамгаалагч нь сургалтад хамрагдсан байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцэв. 

Уг хуулийн төсөлд нохой, муурын асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй, асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх заалтыг тусгажээ. 

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар хийв. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны арваннэгдүгээр сарын 16-17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг тодотгоод чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас гаргасан зарчмын зөрүүтэй 53 санал, найруулгын 1 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төсөлд анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг тусгасан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг төслийн 4 дүгээр бүлгийн эзэнгүй амьтантай холбоотой харилцаа гэдгийг хэрхэн ойлгох талаар лавлахад Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар төслийн 3 дугаар зүйлийн хуулийн нэр томьёо гэдэгт 3.1.4-т “эзэнгүй амьтан” гэж бусдын асран хамгаалалт, хараа хяналтад байхгүй гэрийн тэжээвэр амьтныг гэж тодорхойлж тусгасан гэж хариулав.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653084
0 эможи

Зочин
2023-11-30 10:04
Муур, нохой манай найрамдалд олширсон. Тэжээж байгаад дургүй нь хүрэхээр гаргаад хаядаг байх. Ялангуяа муур их олширлоо.
Баасандулам
2023-11-30 08:35
Гудамжаар л нэг муур, нохой бна. Иргэд нохойны хамгаалалт хийхгүй энд тэнд хамаагүй ялангуяа хүүхдийн саад орчинд шээлгэж баалгаж харагддаг. Амьтан тэжээж бгаа өрхүүдээс татварыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй бна,амьтнаа эмчилгээнд хамруулж бгааг шалгах карт тай болгох нь зөв дөө
keyboard_arrow_up