Г.Занданшатар: “Роснефть” компани хориг, хязгаарлалтгүйгээр Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлнэ Г.Занданшатар: “Роснефть” компани хориг, хязгаарлалтгүйгээр Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: “Роснефть” компани хориг, хязгаарлалтгүйгээр Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлнэ

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр 117 вагон, ойрын 4 хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байна.  УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.11.29/ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзах үеэр дээрх мэдээллийг УИХ-ын даргад өгөв. УИХ-ын даргын зүгээс уг асуудалд анхаарч, ОХУ-ын Холбооны хуралтай удаа дараа холбогдсон тул яаралтай арга хэмжээ авч, мэдээллүүдийг нэгтгэн авсан гэдгээ ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тодотгов.

Уг мэдээлэлд дурдсанаар “Роснефть” компанийн зүгээс нөөц хангалттай, нийлүүлэлт тасралтгүй, хэвийн хийгдэж байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим бэрхшээл үүссэнийг шийдвэрлэсэн байна. Ингэснээр 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр 117 вагон түлш хилээр орж ирэх бөгөөд 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 350 вагон, цаашлаад ойрын хугацаанд нийт 730 вагон түлш нийлүүлэх хуваарийг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс албан ёсоор ирүүлсэн гэв.

Мөн нийлүүлж буй шатахуун, түлш хилээр нэвтэрснээс хойших буюу монголын талын тээвэр зохион байгуулалтын асуудалд зарим бэрхшээл тулгарч буй тул анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүсэв. Энэ хүрээнд Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн орлогч дарга оросын талаас бүрэн хариуцан ажиллахаар болсныг дуулгаад, монголын талын хариуцан ажиллах албан тушаалтныг тухайлан томилж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653063
0 эможи

Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up