Б.Баярсайханыг БСШУСБХ-ны даргаар сонголоо Б.Баярсайханыг БСШУСБХ-ны даргаар сонголоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баярсайханыг БСШУСБХ-ны даргаар сонголоо

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Тухайлбал, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг томиллоо.

Санал хураалтад оролцсон 11 гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Баярсайхан нь 1987 онд нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн байна. 1991 онд Багшийн сургуулийн хөгжмийн ангийг багш мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцжээ.

Улмаар 1999 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дамжаанд суралцсан байна. 2004 онд Удирдлагын академид нийгмийн ухааны магистр хамгаалж, 2000 онд Ирландын Даблин хотын Англи хэлний сургууль, АНУ-ын Вашингтон хотын Үндэсний их сургууль, 2006 онд Израйлын Гадаад харилцааны яамны дэргэдэх сургууль, 2012 онд АНУ-ын Хавай мужийн Хаггай олон улсын удирдлагын сургуульд суралцан  тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653027
0 эможи

Зочин
2023-11-28 21:41
Balai avgai
keyboard_arrow_up