Г.Ганболд: АТГ-д надтай холбоотой ямар ч хэрэг шалгагдаагүй Г.Ганболд: АТГ-д надтай холбоотой ямар ч хэрэг шалгагдаагүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ганболд: АТГ-д надтай холбоотой ямар ч хэрэг шалгагдаагүй

2023 оны 11 сарын 27

Arslan.mn

“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдсан. Хуралдаанаар нүүрсний сонсголын товыг гаргасан билээ.

Тодруулбал, эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 178 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм.

Сонсголтой холбоотой мэдээлэл өгөх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "АТГ-аас тодруулж болно. Надтай холбоотой ямар ч шалгагдаж зүйл байхгүй. Хоёрдугаарт, Баянтээгийн уурхайгаас зөөж байгаа нүүрсийг эсэргүүцдэг хүн байхгүй юу. Зогсоо гэх шаардлагыг тавьдаг. Та бүхэн шаардлагатай гэвэл АТГ-аас тодруулж болно" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653001
0 эможи

keyboard_arrow_up