Г.Занданшатар: Үндэсний сур харвааг баяжуулан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн дэлгэрүүлэхэд “Харвуул их наадам” чухал ач холбогдолтой Г.Занданшатар: Үндэсний сур харвааг баяжуулан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн дэлгэрүүлэхэд “Харвуул их наадам” чухал ач холбогдолтой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Үндэсний сур харвааг баяжуулан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн дэлгэрүүлэхэд “Харвуул их наадам” чухал ач холбогдолтой

админ
2023 оны 7 сарын 21

Arslan.mn

Монгол түмний эрийн гурван наадмын нэгэн төрөл, үндэсний өв соёлын илэрхийлэл сур харвааг эртнээс нааш эсгий туургатан, олон ястан, угсаатны дунд түгэн дэлгэрсэн уламжлалт хэв шинжээр нь сэргээн хөгжүүлэх зорилготой “Харвуул их наадам” хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Arslan.mn

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Харвуул их наадамд оролцогчдод амжилт хүсэж, наадмын асруудаар зочлов. Тэрбээр, Монголын эртний түүх, утга зохиолын гайхамшигт дурсгал болох “Монголын нууц товчоо”-ны 159 дүгээр зүйлд Их Эзэн Чингис хаан, Ван хаан Тоорил нар Найманы цэрэгтэй тулалдахын өмнө үзэсгэлэнт Хүрэн бэлчирт хоноглож байсан тухай тэмдэглэснийг дурдаж, эх түүхээ, эрхий мэргэн харваачдаа хүндлэн дээдэлж, бахдан алдаршуулах зорилготой Монгол туургатны “Харвуул их наадам” бол үндэс угсаагаа бишрэн дээдлэх, уламжлалт сур харваагаа баяжуулан хөгжүүлэх, язгуур эв нэгдлээ бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тодотгосон юм. 

Нүүдэлчин түмний зан үйлийн элемент болгон үнэт өвийг тээж, Монголчуудын оюун сэтгэхүйн дархлаа, оршин тогтнохуйн баталгааг түгээсээр ирсэн гэдгийг Харвуул их наадам харууллаа. Наадамд нийт 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байгаагаас гадна үндэсний соёлын өвийг тээгчид, уламжлалт гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжигчид олноор цугласан байлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649123
0 эможи

keyboard_arrow_up