НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай улсад айлчилна НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай улсад айлчилна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай улсад айлчилна

2023 оны 6 сарын 09

Arslan.mn

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зургадугаар сарын 12-нд буюу даваа гарагт Монгол Улсад айлчилна. Тэрбээр Ази, номхон далайн орнуудыг хамран жил бүр зохион байгуулагддаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцох юм.

Бан Ги Мүн нь 2006 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байв. Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2009, 2019 онд манай улсад айлчилж байсан юм.

Тэрбээр БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нь төр, засгийн өндөр албыг 37 гаруй жил хашсан мэргэжлийн дипломатч бөгөөд эдүгээ НҮБ-ын  Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх “Бан Ги Мүн” санг байгуулан ажиллаж байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647975
1 эможи

DR VENKATA 19083082601
2023-06-09 19:38
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката миний бөөрийг худалдаж авсан 800,000 долларын ханш үнэхээр яагаад бусад нь үнээ нэмээд байгаа юм бэ амлалтаа биелүүлэхгүй Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap 19083082601 i-ээр холбогдоно уу Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа бол миний нэрээр хандивлагч нэг бөөрийг нь зарсан
keyboard_arrow_up