УИХ 126 гишүүнтэй байх саналыг дэмжиж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ УИХ 126 гишүүнтэй байх саналыг дэмжиж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ 126 гишүүнтэй байх саналыг дэмжиж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

2023 оны 5 сарын 19

"УИХ нэг танхимтай байна. УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г пропорционал аргаар сонгоно" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Харин УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг 61 гишүүн дэмжив. Улмаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 

14:50 2023/05/19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Гишүүдийн тоо нэмэгдлээ ч туслах, зөвлөх, биет төлөөлөгчийн тоог цөөлөөд, зардлаа бага байлгаж болно. Ийм механик арга хэрэглэж болох юм. Энэ асуудлыг хүмүүс ойлгож хүлээж авч байна.

Нэгэнт УИХ-ын гишүүдийн тоо яригдаж байгаа учраас зардал нааш цааш болохыг ойлгож хүлээн авч байгаа. Төсөв нэмэгдэхгүй хэлж мэдэхгүй байна. Засгийн газраас оруулж ирсэн 152 гишүүнтэй болох саналыг тойрогтоо танилцуулахад иргэдийн ихэнх нь үгүй гэсэн байр суурьтай байгаа.

Хоёр зүйлийг анхаармаар санагдсан. Гишүүдийн тоог багасгана гэдэг нь бүгдэд ойлгомжтой. Тэгвэл энэ тоо бага байх юм бол хэд байх вэ гэдэг талаар ярилцсан. Засгийн газрын саналын хувьд олон орны судалгаатай зүйл. Энэ хугацаанд зөвшилцөж байгаад нэг тоо тогтоох шаардлага гарч байгаа. Олон гарч ирсэн саналуудаас дунджаар үзэхэд гишүүдийн тоог 126 болгох нь тохиромжтой юм бол уу гэж яригдаж байна" хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
647216
3 эможи

BAT
2023-05-20 04:03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин
2023-05-19 18:00
Ха ха МАН ч унах нүхээ малтаж байх шив
keyboard_arrow_up