Г.Занданшатар: Гишүүдийн тоог 152-оос бууруулна Г.Занданшатар: Гишүүдийн тоог 152-оос бууруулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Гишүүдийн тоог 152-оос бууруулна

2023 оны 5 сарын 16

Arslan.mn

МАН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Шинжлэх ухааны тооцоолол, үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэн судлаачид 152 дарга биш иргэдийн төлөөлөл мэргэшсэн парламентч байх ёстойг хэлж байгаа. Иргэдийн санал 152-ыг дэмжихгүй байна. Нэмэх нь зүйтэй гэдэгт дийлэнх нь дэмжиж үг хэлж байна. Цар тахлын улмаас төр, ард түмний итгэлцэл холдсон байна. Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалаад гишүүд муу зан сурч тойрогтоо ажиллах нь цөөрсөн талаар ард иргэд шүүмжилж байна. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар бүх гишүүд ярилаа. Өчигдөр байнгын хорооны хурлаар төсвийн хүрээний мэдэгдэл 2024 оны жилийн төлөвлөгөөг ярилцсан. Пүрэв гаригт чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэл ярихдаа гарц шийдлийн талаар ярихаар тогтлоо.

Бүх гишүүд үнийн өсөлт, амьжиргааны доройтол, эдийн засгийн асуудал, хүүхдийн мөнгийг ярилаа.

Мөн хүний эрхийн асуудал, айдас, хэвлэл мэдээлэл эрх чөлөөний байдлаар иргэд санал бодлоо илэрхийлж байна. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудал нэн ялангуяа төрийн алба хаагчдын доод цалинг нэмэгдүүлэх, төрийн нийтлэг үйлчилгээний ажилтан тогооч, туслах, үйлчлэгч гэх мэт ажилтнуудын цалингийн зөрүүг арилгах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар иргэд бухимдалтай байна гэх асуудлаар УИХ-аас холбогдох арга хэмжээг авч хэлэлцэнэ.

Гишүүдийн тооны хувьд 152 гэх тоог бууруулна. Улс төрийн намуудын саналыг үндэслэж шийднэ” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647094
0 эможи

ард
2023-05-16 14:45
Наад ковидоор гул барьдаг үе чинь өнгөрсөн шүү, худлаа ярихаасаа идэггүй юм байхдаа бүүр нэг ширэн нүүрлэсэн
Зочин
2023-05-16 14:19
Эд нар бүр ард түмнээ доромжлоод мэргэшсэн бна хэндэнэ ч саналаа бүү өг бөх барилдсан наймаа хийсэн хулгайч нарт дахиж санал өгөхгүй зарим нь тэтгэвэртээ гараачээ зайлаач
keyboard_arrow_up