Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд ноён А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд ноён А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд ноён А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

2023 оны 5 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.05.08) Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм хүндэт Алексей Николаевичтай танилцаж байгаадаа таатай байна гээд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон баяр хүргэв. Тэрбээр, Элчин сайд А.Н.Евсиков нь дипломат албанд олон жил ажилласан, туршлагатай эрхэм бөгөөд Монгол, Оросын харилцааг цаашид улам бүр хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

Элчин сайд А.Н.Евсиков Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс ОХУ-ын ойр дотны хөрш төдийгүй манай орны стратегийн түнш юм. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу парламентын хөгжил, шинэчлэлийн ажлууд сүүлийн жилүүдэд ихээр хийгдсэн. Ялангуяа сонгуулийн тогтолцооны хууль тогтоомжид орж буй шинэчлэл нь ард түмний засаглалыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. Иймд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх сонирхолтой байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Оросын сайн хөршийн, найрсаг харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа. Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-аас Монгол Улсад парламентын өндөр түвшинд хэд хэдэн айлчлалыг хэрэгжүүлсэн. Тухайлбал Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев, Төрийн Думын орлогч дарга Ш.В.Кара-Оол болон А.В.Гордеев нар Монгол Улсад үр дүнтэй айлчлал хийсэн. Манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал механизм болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Талууд манай хоёр улс эрт дээр үеэс сайн хөршийн, найрсаг харилцаатай байж ирснийг дурдаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646884
0 эможи

keyboard_arrow_up