УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга цөөнхийн өмөг түшиг байх ёстой УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга цөөнхийн өмөг түшиг байх ёстой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга цөөнхийн өмөг түшиг байх ёстой

2023 оны 4 сарын 26

Улс төрийн намын эрх зүйн шинэчлэл цаг үеийн шаардлагаас илт хоцорч, засаглалын хямралт байдал руу түлхэхэд хүргэж байгааг ард иргэд сүүлийн үеийн судалгаагаар илэрхийлдэг. Иргэдийн 87 хувь нь улс төрийн намд ард иргэдийн санал бодлыг илэрхийлж чадахгүй байна гэж үзсэн байна.

Тэр бүү хэл иргэдийн 41.5 хувь нь улс төрийн намгүй, нэг хүчтэй удирдагчийн тогтолцоо байх нь зөв гэж үзсэн байна. Сант Марал байгууллагын сүүлийн судалгаанд ч мөн ингэж дүгнэсэн байна. Энэ бүхэн бидэнд улс төрийн нам бол нийгмээ манлайлагч, соён гэгээрүүлэгч хүчин байх ёстой гэсэн үүргээ илүү ухамсарлахыг шаардаж байна гэсэн үг юм. Иймд Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тогтолцоо, цаашилбал шаардлагатай бол Үндсэн хуулийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шаардлагатайг харуулж байна.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулах үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан, Ерөнхий сайд орлогчоор нь, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарийн бичгийн даргаар нь ажилласан Ажлын хэсэг дээр Улсын их Хурал нэг танхимтай 108 гишүүнтэй байх бөгөөд түүний 54 нь тойргийг төлөөлөх, 54 нь хувь тэнцүүлсэн зарчмаар сонгогдоно гэсэн заалт орж байсан. Энэ заалт Байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдсэн боловч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй гэсэн зарчимтайгаа тохирохгүй байна аргументаар дэмжигдээгүй. Иймд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх асуудал яригдаж байгаа. Эрх баригч улс төрийн намууд сонгуулийн жил болгонд өөрсдөдөө тохируулж хуулийг өөрчилдөг. Энэ тогтворгүй байдал нь сонгогчдын боловсролыг ч, улс төрийн намуудын төлөвшлийг ч хойш татаж байсан учраас уг заалтыг Үндсэн хуульд оруулахаар тусгаад байсан юм. Улсын Их Хурлын дарга бол цөөнхийн өмөг түшиг байх ёстой. Тийм учраас цөөнхийн, олон нийтийн санал бодлыг сонсох явдал бол хууль тогтоох ажлын салшгүй хэсэг байх ёстой гэж гэж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646512
0 эможи

keyboard_arrow_up