Б.Энхбаярын ахалсан түр хороог ТАТАН БУУЛГАЛАА Б.Энхбаярын ахалсан түр хороог ТАТАН БУУЛГАЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаярын ахалсан түр хороог ТАТАН БУУЛГАЛАА

2023 оны 4 сарын 21

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороог татан буулгалаа.

Олонхыг төлөөлж УИХ-ын гишүүн

  • Д.Батлут
  • Э.Батшугар
  • Б.Бат-Эрдэнэ
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Д.Мөнхбаатар
  • Ц.Мөнхцэцэг
  • Ж.Сүхбаатар
  • Б.Энхбаяр

Цөөнхийг төлөөлж,

  • Ж.Батсуурь
  • Н.Ганибал
  • Т.Доржханд
  • Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй байсан юм.

Хянан шалгах түр хороо холбогдох хуулийн хүрээнд арилжааны 12 банканд газар дээрх хяналт шалгалтыг явуулж, зээлдэгч бүрийн санхүүжилтэд данс хөөх аргаар зарцуулалтыг нэг бүрчлэн шалгаж дараах дүгнэлтийг гаргасан байна.

Нэг. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд 18.3 хувь нь зориулалтын дагуу буюу зээлийн гэрээнд заасны дагуу зарцуулалтыг хийсэн, 74.2 хувь нь зориулалт бүрэн бус буюу зээлийн тодорхой хэсгийг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, 7.4 хувь нь зээлийг 100 хувь зориулалт бусаар ашигласан, 0.3 хувь нь нягтлах боломжгүй буюу зээлийг бэлэн зарлагын гүйлгээгээр зарцуулсан байна.

Хоёр. Хөгжлийн банкны шууд зээлдэгч 77 арилжааны банкаар дамжуулан зээлдэгч 2542, Засгийн газарт шилжүүлсэн багцын 355 төсөл, хөтөлбөрийг гүйцэтгэгч 279 компани, тус банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 42 зээлдэгч, нийт 3000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч нар дээр бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн мэдээллийг улс төрийн хамаарлын хүрээлэлтэй тулгаж нягтлахад 125 хуулийн этгээд, найман иргэн, нийт 133 зээлдэгч улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай зээлдэгчид нь Хөгжлийн банкнаас нийтдээ 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан байгаа нь тус банкны нийт олгосон 7.5 их наяд төгрөгийн зээлийн 20 хувийг эзэлж байна.

Гурав. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг олгохдоо хууль, бодлого, журмыг хангасан эсэх нийцлийг шалгахад хуулийн зорилттой нийцсэн төсөл 33 хувь, бүрэн бус нийцэлтэй төсөл 49.5 хувь, нийцээгүй төсөл 17.5 хувийг тус тус эзэлж байна.

Дөрөв. Түр хороо байгуулагдаж ажилласнаас хойш зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтөө идэвхжүүлсэн нь 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хооронд нийтдээ 1.08 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс харагдаж байна.

Тав. Хөгжлийн банканд 2011 оноос хойш ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагын баг нь мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс тухайн үеийн зах зээлийн хүүгийн хэмжээгээр харьцуулан тооцоолоход 120 гаруй тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардал үүсгэж банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна. Тайлангийн дүгнэлтүүдээ танилцуулсны дараа Б.Энхбаяр дарга уг тайланг түр хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг мөн танилцуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646366
0 эможи

Зочин
2023-04-21 20:09
Сайн ажилласан шүү
Б.Энхбаяр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up