УИХ-ын даргын залууст санал болгож буй заавал унших ГУРВАН НОМ УИХ-ын даргын залууст санал болгож буй заавал унших ГУРВАН НОМ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын даргын залууст санал болгож буй заавал унших ГУРВАН НОМ

2023 оны 4 сарын 21

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар оюутан сурагчдад дараах гурван номыг санал болголоо.

Тэрбээр “Хэд хоногийн өмнө ДХИС-ийн оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр нэг оюутан Амжилт гэж юу болох талаар асуусан юм. Тухайн үед бидний уулзалтын агуулга D-Parliament цахим системийг танилцуулах зорилготой байсан учир асуултад дараа жич хариулъя гээд холбогдох утсыг нь аваад үлдсэн юм.

Амжилт гэдэг хүн болгоны хувьд харьцангуй ойлголт байдаг. Миний тэр үед хэлэх байсан зүйл тэр хүүхдийг өөрийнх нь хүсч буй замаас холдуулчих ч байсан юм уу бид мэдэхгүй. Хүн ер нь ямар хүн болохоо, амжилтыг юу гэж тодорхойлохоо өөрөө өөрөөсөө асууж эргэцүүлсний үндсэн дээр бий болговол зохилтой. Ном унших нь өнөөгийн энэ мэдээллийн шуурган дунд өөрийгөө өөрөөрөө авч үлдэх, аливааг эргэцүүлэх хамгийн том орон зай болдог. Тийм учраас оюутан залуус дүү нартаа захихад уншдаг дадлыг бий болгохыг хичээгээрэй.

“Уншдаг хүн бүр амжилттай байдаггүй ч, амжилттай хүн бүр л уншдаг” гэдэг үгийг онцлоод үргэлж хичээдэг нэгэн байгаарай гээд У.Дэчинпүрэв дүүгийн асуулт асуусан зоригийг нь урамшуулаад дараах 3 номыг хүргүүллээ.

  • “Алхимич” чухал шийдвэр гаргах мөчүүдэд сэтгэлийн дуудлагаа танин мэдэх тухай дэлхийн сонгодог зохиол
  • “Ад үзэгдэх зориг” хоёр хүний хоорондын харилцан яриаг уншиж буй мэт боловч өөрийгөө танин мэдэхэд тус болдог ном
  • “Авьяас үгүй” энтрепренер Монгол залуугийн амьдралын түүхийг уншингаа бүлэг тус бүрийн төгсгөл дэх асуултанд хариулж, даалгавруудыг биелүүлэх бүтэцтэйгээр маш сонирхолтой бичигдсэн ном

ДХИС-ийн оюутан У.Дэчинпүрэв дүүдээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье. Хүүхэд залуучууддаа бүгдэд нь дээрх 3 номыг давхар санал болгож байгаа юм шүү. Амжилтыг өрөөл бусдаас биш өөрөөсөө эрэлхийлээрэй.” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646357
0 эможи

keyboard_arrow_up