ЧУУЛГАН: “Эрдэнэс Тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нийт 254.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн“ ЧУУЛГАН: “Эрдэнэс Тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нийт 254.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: “Эрдэнэс Тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нийт 254.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн“

2023 оны 4 сарын 20

Arslan.mn

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.18-ны өдөр ирүүлсэн/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Энэ оны хоёрдугаар сард биржээр нүүрсний худалдаа амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 416 мянган тонн нүүрсийг борлуулж, 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон. 224 мянган коксжих нүүрс, 190 мянган тонн эрчим хүчний нүүрсийг борлуулсан.

Хоёрдугаарт, "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 48 тэрбумын өглөгийг барагдуулж бүрэн шийдвэрлэсэн. Онцгой дэглэм тогтооход ЭТТ 178 нүүрс худалдах гэрээтэй байсан бол үнэлэлт дүгнэлт хийж 101 болгон бууруулсан. Нийтдээ 254.9 тэрбумын зардлын хэмнэлт хийсэн. Энэ мэтчилэн олон асуудал бий. Өнгөрсөн хугацаанд алдаа дутагдал, сахилга батыг сайжруулах ажил хийгдсэн. Цаашдаа олон нийтийн хяналтан дор тус компанийн үйл ажиллагааг сайжруулах, засаглалын оновчтой хэлбэрийг нэвтрүүлэхэд хугацаа шаардлагатай байгаа учраас онцгой дэглэмийг сунгахаар оруулж ирж байна." гэв.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: 2022 онд ЭТТ 1.3 их наядын ашигтай ажилласан. ЭТТ компанийн 18.4 хувийг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байна. 2019 оны ашгийг 2020 онд хуваарилсан юм билээ. Нэг иргэнд 96 мянган төгрөг оногдсон. 2022 оны 1.3 их наядаас ногдол ашиг хуваарилах асуудлыг аудитаар тайлан орж баталгаажсаны дараа ТУЗ-даа танилцуулна. Мөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал зарлагдсан. Энэ асуудлыг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулна. Засгийн газар, компанийн зүгээс ногдол ашгийг тараахыг компани өөрийн хүрээндээ шийдвэрлэж явах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байна.

Компанийн зүгээс нүүрс угаах, баяжуулах төслийг хэрэгжүүлж байна. 2024 долдугаар сард ашиглалтад орно гэж тооцоолж байна. Энэ төсөлд хөрөнгө мөнгө шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646342
0 эможи

Эрдэнэс Тавантолгой

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up