Я.Содбаатар: Дөрвөн жил хурлаа хийгээгүй намыг идэвхгүй хэлбэрт шилжүүлдэг болно Я.Содбаатар: Дөрвөн жил хурлаа хийгээгүй намыг идэвхгүй хэлбэрт шилжүүлдэг болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: Дөрвөн жил хурлаа хийгээгүй намыг идэвхгүй хэлбэрт шилжүүлдэг болно

2023 оны 4 сарын 20

Arslan.mn

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг УИХ хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар: Улсын бүртгэлийн газраас намын нэрээ аваад, Улсын дээд шүүхэд очиж бүртгүүлээд улс төрийн нам бий болдог. Түүнээс хойш тус намтай ямар ч байгууллага харьцдаггүй.

Улс төрийн намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянах, аудит оруулах, тайлан авах, зөвлөн туслах үйл ажиллагаа огт байхгүй. Тиймээс улс төрийн нам нэг удаа л 801 хүн бүрдүүлээд Дээд шүүхэд бүртгүүлээд авбал хурлаа хийнэ үү, үгүй юу, найман хүнтэй байна уу, хаанаас хандив авч байгаа эсэхийг нь хэн ч шалгадаггүй. Сонгуулийн үеэр наймаалцдаг, нэг хүний нам ч байна.

Сонгуулийн үеэр тэр намын хүн байна гэдэг ч намдаа ганцаараа байдаг. Улс төрийн намын энэхүү нөхцөл байдал нь улс төрийн, нийгмийн хурдыг гүйцэхгүй байгаа. Иймд энэ удаад улс төрийн намыг хариуцаж, тайлан тооцоог нь хянах газар нь сонгуулийн төв байгууллага байг гэж үзэж байгаа. Сонгуулийн төв байгууллагад тайлангаа хугацаандаа ирүүлээгүй, зөрчлөө арилгаагүй намыг татан буулгадаг болно.

Жишээ нь дөрвөн жил хурлаа хийгээгүй намыг идэвхгүй хэлбэрт шилжүүлдэг болно. Зөрчлөө арилгахгүй бол татан буулгах саналыг Дээд шүүхэд гаргана. Энэ агуулгаар бүртгэл хийхдээ сонгуулийн төв байгууллага бүрдүүлэх материалыг хангана. Дээд шүүхийн чиг үүрэг тодорхой болж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646322
0 эможи

keyboard_arrow_up