Г.Занданшатар: Боловсролын сайдын эрхийг 26-гаар нэмэгдүүлсэн хэрнээ яам нь эзэнгүй байж болохгүй Г.Занданшатар: Боловсролын сайдын эрхийг 26-гаар нэмэгдүүлсэн хэрнээ яам нь эзэнгүй байж болохгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Боловсролын сайдын эрхийг 26-гаар нэмэгдүүлсэн хэрнээ яам нь эзэнгүй байж болохгүй

2023 оны 4 сарын 14

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд С.Ганбаатар гишүүн Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэх санал гаргалаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бид өөрсдийнхөө тухай, өөрсдөдөө холбоотой асуудалд их анхаардаг болжээ. Дахин хэрхэн сонгогдоход их анхаарч, сонгуулийн хуульд их цаг зарцуулж байна. Бид хойч үеэсээ анхаарлаа сулруулмааргүй байна. Боловсролын тухай хууль 2021 оны арваннэгдүгээр сард, одоогоос гурван жилийн өмнө орж ирсэн. Тэр үед нэгдүгээр ангид орж байсан хүүхэд одоо гуравдугаар ангид сурч байна. Бид боловсролын тухай асуудалд үнэхээр хойрго хандаж байна. Боловсролын багц хуулийг яагаад ингэж гацаагаад, оруулж ирэхгүй байгаа юм бэ. Боловсролын тухай хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүргээр явуулсан. Ингэж удааж байгаа нь ашиг сонирхлын зөрчил, УИХ-аар хэлэлцүүлэхээс эмээж байна гэж санаа зовж байна. Энэ хуулийг яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй байна.Монгол шиг эрүүл мэнд, боловсролын салбараа базаар дээр гаргаж, ашгийн хэрэгсэл болгосон орон байхгүй. Боловсрол, эрүүл мэндийн салбар боловсон хүчнээ алдаад дууслаа. Ийм гунигтай байдлыг бид мэдэхгүй мэт сонгуулийн хуулиа хэлэлцээд байгаа нь харамсалтай байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Боловсролын хууль дээр ажлын хэсэг ажиллах шаардлага бий болсон. Анхны хэлэлцүүлгээр хүмүүнлэг боловсролын хуулийг салгасныг ажлын хэсгийн гишүүд эсэргүүцсэн. Тиймээс Хүмүүнлэг боловсролын хуулийн ажлын хэсгийг шинээр байгуулна. Боловсролын тухай хуульд Боловсролын сайд, Боловсролын яам хоёрын чиг үүргийг салгаад Боловсролын сайдын эрхийг 26-гаар нэмэгдүүлсэн хэрнээ яам нь эзэнгүй. Боловсролын агентлагийг шинээр байгуулсан данхайсан бүтэцтэй зэрэг маш их шүүмжлэл ирсэн. Дэлхийн түвшний монгол хүн, хүүхдийг бэлтгэх боловсролын тогтолцоо хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646158
1 эможи

Зочин
2023-04-16 20:44
Боловсролын хуулийг сайн боловсруулахгуй бол тесел унэхээр муу болсон. Ажлын хэсэг байнга солигдож, мэргэжлийн бус, холион бантан болсоон!!!
keyboard_arrow_up