УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа

2023 оны 4 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.11) Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга (ёкозуна) Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн их аварга Какурюү М.Анандад баяр хүргэж, амжилт хүсэв.

Их аварга Какурюү М.Ананд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд дөрвөн жилийн дараа эх орондоо амжилт дүүрэн ирсэндээ баяртай байгаагаа онцлов. Тэрбээр, 22 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн мэргэжлийн сүмогийн замналаа өндөрлүүлж, ирэх зургаадугаар сарын 03-ны өдөр өөрийн зодог тайлах ёслолоо хийхээр болсноо дурдлаа.


Уулзалтын үеэр Какурюү М.Ананд өөрийн зодог тайлах ёслолын урилгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө.


Их аварга Какүрюү М.Ананд анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж Макүүчи буюу дээд зиндаанд зургаан удаа түрүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646113
0 эможи

keyboard_arrow_up