Г.Занданшатар: Хөгжлийн Банк, нүүрсний хэргийн талаар УИХ-ын гишүүд эхэлж шүгэл үлээн, олны анхааралд оруулсан Г.Занданшатар: Хөгжлийн Банк, нүүрсний хэргийн талаар УИХ-ын гишүүд эхэлж шүгэл үлээн, олны анхааралд оруулсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Хөгжлийн Банк, нүүрсний хэргийн талаар УИХ-ын гишүүд эхэлж шүгэл үлээн, олны анхааралд оруулсан

2023 оны 3 сарын 15

Arslan.mn

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2023.03.15/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрбээр "Энэ хаврын чуулганаар шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх гурван чиглэлд 10 багц хуулийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийнхөө үр дүнг үзэх ёстой гэдэг санал гарсан. Байгалийн баялгийг иргэдэд тэгш хуваарилах ёстой гэдгийг 90 хувь нь дэмжсэн. Парламентын чадавхыг дээшлүүлэх, улс төрийн намын хөрөнгө оруулалтыг ил тод болгохыг олонх нь дэмжсэн байна. Төрийн албан хаагчид хөрөнгөөс гадна зарлагаа мэдүүлэх нь зүйтэй гэж иргэд үзсэн байна. Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл бол нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигыг үгүй хийхийг хүсэж байна. 

Авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг суулгаж өгөх хэрэгтэй. Авлигатай тэмцэхэд төрийн бүх байгууллагын манлайлан, хүчин чармайлт чухал. Авлигыг үл тэвчих ард түмний нийтлэг хүсэл зорилго нь шаардлага, гарц шийдлийг эрэлхийлдэг. 

УИХ хууль үйлдвэрлэж, батлаад л байдаг. Харин хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын механизм байгуулах шаардлагатай гэсэн саналыг 2017 оны Үндэсний хэмжээний санал асуулгын үеэр иргэдийн төлөөлөл хэлж байсан. 

УИХ хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргасан юм.

Хөгжлийн Банкны, нүүрсний хэргийн талаар УИХ-ын гишүүд эхэлж шүгэл үлээж, олны анхааралд оруулсан гэдгийг цохон тэмдэглэе. Хөгжлийн Банкны гурав дахь шатны сонсгол явагдаж байна. Энэ сонсголоор тус банкны 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн ямар зориулалтаар авсныг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа. 

Бид улсынхаа нийгэм, эдийн засагт эрх зүйн шинэчлэл хийх 10 багц хуулийг хэлэлцэн батлах зорилт дэвшүүлсэн. Эдгээрээс авлигатай тэмцэх, улс төр, засаглалын чиглэлээр шинэчлэлийн бодлогын үндсэн асуудлын талаар дурдлаа. 

Нийгмийн бодлогын хүрээнд гурван багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын, Нийгмийн даатгалын, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ" хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645429
0 эможи

keyboard_arrow_up