Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд нөлөөлнө Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд нөлөөлнө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд нөлөөлнө

2023 оны 1 сарын 13

 

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан /2023.01.13/ 10.11 цагт эхэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн турш ярьж, хууль батлуулж зогсоосон. Гэтэл энэ хуулийг нэг УИХ-ын гишүүн дизель түлш холих зорилгоор нөгөөх нь Засгийн газар АИ-92 шатахууныг холих зорилгоор оруулж ирлээ. Хуурамч шатахуун гэдэг нь том нефтийн агуулахын 75 хувьд оригналь дизель түлш хийнэ. Харин 25 хувьд нь киросентой хольж, бүтэн болгож, сэнсээр эргүүлнэ. Тэрийгээ хотын колонкод зөөж аваачаад, хүнд элемент нь доошоо, хөнгөн элемент нь дээшээ гарна. Хөнгөн элементийг нь хэрэглэсэн автомашин цагаан утаа хаяна. Хүнд элемент хэрэглэсэн машинаас хар утаа хаяна. Ингээд автомашинууд эвдэрнэ. Хоёр жилийн өмнө хотын гудамжны шонгийн 50 метрээс доош хэсэг нь хав хар утаа тортогтой байдаг байсан. Хүнд металь хэрэглэсэн автобуснаас ялгарсан утаа тортог хар болгодог байсан. Одоо тийм биш байгаа. 

Бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд нөлөөлнө. Энэ бүхнээс хоёр, гуравхан компани ашиг олж, МАН-ын компаниуд авлига авдаг байсан. Энэ хуулийг та нар УИХ-аар давуулна гонжийн жоо. Хоёр жил үзэж байж батлуулсан хуулийг таслуулах хуулийг дахин оруулж ирж байна. Шалтгаан нь шатахууны үнэ өссөн гэнэ. Шатахуун хэлэлцээрийн үр дүнд нэг дахин буурах боломжтой байна. Өндөр үнэтэй хийсэн гэрээгээ цуцал. УИХ-ын гишүүд анхааралтай байгаарай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644124
0 эможи

Зочин
2023-01-14 22:35
Үмхий бензин оруулхаа боль новшнуудаа чанартай нь хэрэгтэй бна
Зочин
2023-01-13 23:14
Тэртээ тэргүй ашгаа олоод бензин хундагалж зарж байж, жудаггүй нүнжиггүй хар новшнууд!!’Ичиж амьдраач!!!
keyboard_arrow_up