Б.Баттөмөр: Бид тав хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү Б.Баттөмөр: Бид тав хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баттөмөр: Бид тав хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү

2022 оны 12 сарын 15

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Сүүлийн үед Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй хуулиудыг хэлэлцэх гэж байна. Батлах нь зүйтэй. Хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулинд орлого зарлагыг нотолдог байх нь зүйтэй. 

ОУВС-гийн хөтөлбөрт зургаан удаа орсон. Долоо дахь удаагаа орох магадлал өндөр. Түгжрэл, утаа гээд маш их асуудал бөөгнөрсөн. Нийт баялгийн 90 хувь нь хүн амын нэг хувьд ногдож байна. Энийг олон улсад олигархажсан загвар гэдэг. Гэтэл газрын баялгаараа дэлхийд 10-т ордог. Хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь хулгай. Сүүлийн гурван жил энэ талаар хангалттай ярьсан ч байхгүй. Өнгөрсөн 30 жил төрөө удирдаж чадсангүй. Сая АТГ-аас таван хүний нэрийг зарласан. Энэ нэрийг зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны гарз шүү. Жинхэнэ хулгайч нар нь цаана үлдлээ. Хэдэн жараахайгаар тоглочихлоо. Тулууд нь цаана нь хэвтэж байна гэдгийг жагсагчид хэлж байна. Өөрийн бодлоор ажлаа хийдэг УИХ-ын таван гишүүнийг хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй шүү. Бид хонь шиг байж байгаад төхөөрүүлэхгүй. Жинхэнэ хулгайч нараа зарла." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643397
1 эможи

keyboard_arrow_up