УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн охин жагсаж буй иргэдийг “ЗАВТАЙ ЯМАА“ гэж доромжилжээ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн охин жагсаж буй иргэдийг “ЗАВТАЙ ЯМАА“ гэж доромжилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн охин жагсаж буй иргэдийг “ЗАВТАЙ ЯМАА“ гэж доромжилжээ

2022 оны 12 сарын 13

Arslan.mn

Д.Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдсан "Нүүрсний хулгай"-тай тэмцэх жагсаал, цуглаан 10 дахь өдрөө үргэлжилж байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга, үндэсний бөх, "Жем интернэйшнл" ХХК-ийн эзэн Ц.Цэрэнпунцагийн охин шударга ёс, нүүрсний хулгай, шударга, хариуцлагатай төрийн төлөө жагсаж буй иргэдийг "Завтай ямаа, хүмүүс жагсаал хийгээл, залуу хүмүүс бид хувь хүний хөгжил, орлогын эх үүсвэрээ бататгах гээд зөндөө хийх зүйлс байна даа" гэж сошиал хуудсандаа бичсэн нь олны шүүмжлэлийг дагуулав.

Ц.Цэрэнпунцагийн охины хувьд завтай хүмүүс хийх юмаа олж, явдсан харагддаг бол энгийн иргэд боломжоо хулгайд алдсандаа, нөлөө бүхий хэдхэн улс төрчид эх орноо юу юу ч үгүй тоносонд эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж жагсаж байгаа билээ. 

Цахим орчинд "энэ улс төрчдийн хүүхдүүд бизнес эрхлэгчдийн хүүхдүүдээс ч баян тансаг амьдарч, ертөнцөөс бүр ангид, өөр түвшинд амьдраад байгааг харуулж байх шиг бололтой. Баячуудын хүүхдүүд амьдрал заахаа больчих" хэмээн бухимдсан, шүүмжилсэн сэтгэгдэл олон байв. 

Ц.Цэрэнпунцагийн охины хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, сэтгүүлч н.Долгионы эхнэр юм. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
643327
5 эможи

зочин
2022-12-14 08:30
эцгийнхээ хулгайн хөрөнгийг цуслаад битгий ямаа ш иг орилоод бай өөрөө. ард түмний үйл ажиллагаа чам шиг хулгайч нарт хамаагүй эцгийнхээ хулгайн хөрөнгийг шалгуул
keyboard_arrow_up