УИХ-ын гишүүд ээ, ГАДААДАД ЗУГААЛАХАА БОЛЬЁ УИХ-ын гишүүд ээ, ГАДААДАД ЗУГААЛАХАА БОЛЬЁ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүд ээ, ГАДААДАД ЗУГААЛАХАА БОЛЬЁ

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Гэтэл өнөөдрийн чуулганы хуралдаанд 10 хүрэхгүй гишүүн сууж байгаа бөгөөд ихэнх гишүүд гадаад руу томилолттой явж байгаа гэдгийг зарим гишүүд шүүмжлэв.

Хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ  "Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байгаа. Өнөөдөр улс орны асуудал ямар байгаа билээ. Ийм үед МАН өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, чуулгандаа оролцохгүй байна вэ? Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан." гэв.

Ирц хүрэхгүйгээс ажлын хэсэг, байнгын хороод хуралдахгүй байгаа аж.  Хуралдаандаа сууя. Гадаадад зугаалахаа больё. Улс орны байдал чинь хүн байна шүү дээ ГИШҮҮД ЭЭ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642892
1 эможи

keyboard_arrow_up