Д.Ганбат : 2022 оны төсөв бол биелэгдээгүй, салан баавгайн үлгэр шиг л байна. Ард түмний амьдрал дээр сайжирч байгаа ч юм алга Д.Ганбат : 2022 оны төсөв бол биелэгдээгүй, салан баавгайн үлгэр шиг л байна. Ард түмний амьдрал дээр сайжирч байгаа ч юм алга
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат : 2022 оны төсөв бол биелэгдээгүй, салан баавгайн үлгэр шиг л байна. Ард түмний амьдрал дээр сайжирч байгаа ч юм алга

2022 оны 11 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын дарга Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулга дээр санал байгаа эсэхийг асуухад Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр  "Ингээд Улсын төсөв, Төсвийн хүрээний мэдэгдлээ батлах гэж байх шиг байна. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавиач ээ гэдэг асуудлыг тавьсан. Ажлын тав хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ? Ажлын тав хоног нь дууссан уу, дуусаагүй юу. Үүнийг тодруулмаар байна.

Тэр хууль ном, дэгийнхээ дагуу явж чадах байгаа юу. Бичиг цаас, төсвийнхөө асуудлыг сайн нягт үзээрэй. Ер нь энэ төсөв чинь 2023 онд биелнэ гэдэгт итгэхгүй байна шүү. 2022 оны төсөв бол биелэгдээгүй. Тэр талаар ярьж байгаа хүн ерөөсөө алга. Салан баавгайн үлгэр шиг л байна. Өмнө нь ярьсан юмаа хаяад явчихдаг. Урагшаа, цаашаа явна гээд л явж байдаг. Биелэгдэж байгаа юм алга. Ард түмний амьдрал дээр сайжирч байгаа ч юм алга. Өдөр хоног өнгөрөөсөн энэ маягаараа яваад байвал энэ хуулийг баталж, хэлэлцэх шаардлага юу байдаг юм бэ. Үүнд Төрийн эрх барих дээд байгууллага УИХ дүгнэлт хиймээр байгаа юм" гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642487
0 эможи

Зочин
2022-11-18 20:01
АН төр барьж байхад АН гишүүн бол нохой байсан ч баяэсан шүү түүнээс ардын амьдрал дээрдээгүй дээ
Ханд
2022-11-18 13:39
Маш ухамсар дорой ийм хүнийг яаж гишүүн болгож чадаж бна намайг таниж бгаа биз дээ гэх шиг заавал таних албатай юм уу ажлаа хийж бгаа хүмүүсийг дарамтлаж бна лээ хүний эрхийн хороо юу хийж бна хариуцлага тооцох ёстой биш үү
keyboard_arrow_up