Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулгад ЯЛЛАХ ДҮГНЭЛТ дахин үйлдүүлнэ Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулгад ЯЛЛАХ ДҮГНЭЛТ дахин үйлдүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулгад ЯЛЛАХ ДҮГНЭЛТ дахин үйлдүүлнэ

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

УИХ-ийн гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллахдаа албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон М.Тулгын үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ.

2014 оноос хойш мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхээр явсан ч эцэслэн шийдэгдээгүй дээрх албан тушаалтны хэргийг энэ удаа шүүх шударгаар шийдэж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлж чадах, эсэхийг харах л үлдэж байна. Уг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд эл хэргийг хэлэлцээд түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Э.Төмөрбаатар, Н.Эрдэнэ-Очир, Б.Самбуу нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн цагаатгасан. Харин М.Тулгыг гэм буруутай гэж дүгнэсэн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд “М.Тулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хүргүүлсний дагуу АТГ-ынхан дахин хийсэн шалгалтын ажиллагаа нь ийнхүү дууссан байна.

М.Тулгыг Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжүүлэх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал  бүхий “Ар дааган”, “Алтантэнгэр”, ХБО, “Комфорт импекс” компанийн нэр дээр бичиг баримт бүрдүүлэн оролцуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, шаардлага хангаагүй компаниудыг шалгаруулах шийдвэр гаргуулсан хэмээн буруутгасан.  Улмаар 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээ байгуулж, түүнийхээ дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг нь авч, 2.9 тэрбумаар нь ажил гүйцэтгүүлэн, улсад 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй билээ.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642410
1 эможи

keyboard_arrow_up