УИХ-ын дарга Г.Занданшатар ХААИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийг танилцууллаа УИХ-ын дарга Г.Занданшатар ХААИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийг танилцууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар ХААИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийг танилцууллаа

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.09) Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.

Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад веб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. Дэлхий нийтийн чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, нийгмийн шинэ хэв журам дэлгэрсэн өнөө цагт технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг илүү төгөлдөршүүлэхэд залуусын оролцоо, манлайлал чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Arslan.mn

Тэрбээр, ““D-Parliament” систем бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр “хэвтээ” хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” хэмээн тодотгосон юм. 

Энэ үеэр ХААИС-ийн захирал, доктор, профессор О.Баатарцогт, цахим парламентын цогц шинэчлэлийн хүрээнд УИХ-аас хийгдэж буй ажлууд, хэлэлцэж буй холбогдох хууль, тогтоомжийн төсөлд эрдэмтэн, судлаач, багш, оюутнуудын саналыг сонсон, нээлттэй ярилцаж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.

Arslan.mn

Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтын талаар багш, оюутнууд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, судлаачид хуулийн төслийн 10.5 дугаар зүйлд “төрийн өмчийн анагаах ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их сургууль нь их сургуулийн эмнэлэгтэй байна” гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа уламжиллаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642275
0 эможи

Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up