Б.Энхбаяр:  Ч.Хүрэлбаатарын хүн хэний нүүрс, алтыг эхэлж гаргахыг мэддэг болох гэж байгаа юм уу Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатарын хүн хэний нүүрс, алтыг эхэлж гаргахыг мэддэг болох гэж байгаа юм уу
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатарын хүн хэний нүүрс, алтыг эхэлж гаргахыг мэддэг болох гэж байгаа юм уу

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санал хэлэв. 

Тэрбээр "Би энэ саналыг хоёр үндэслэлийн хүрээнд дэмжихгүй байна. Засгийн газраас Шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд агентлаг байгуулах талаар оруулж ирээгүй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалттай. Тийм учраас Үндсэн хууль зөрчигдөх нь. 
Төсвийн хуулийг дагалдуулж хоёр агентлаг шинээр байгуулахаар Засгийн газраас өргөн барьсан. Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтын агентлаг нөгөөх нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяа Цахим зохицуулалтын газар гэж байгаа. Засгийн газраас өргөн бариагүй байхад УИХ агентлаг байгуулдаг болох гэж байна.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр яригдаагүй. Гэтэл Төсвийн байнгын хороо агентлаг байгуулаад ороод ирлээ. Юм хулгайлдаг гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү.

Төрийн хэмнэлтийн бодлого бүгдээрээ ярьж байхад, Засгийн газар УИХ-д өргөн бариагүй байхад Ч.Хүрэлбаатар сайд “Шадар сайд” гэх тэрлэг нэмээд дээр нь дахиад яамныхаа харьяанд шинээр агентлаг байгуулдаг нь яаж байгаа юм" гэж шүүмжлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642124
0 эможи

Mm
2022-11-05 10:36
Bugd ulsiin umch bga bdg shuu!
keyboard_arrow_up