МАН, АН-ын бүлэг ХУРАЛДАНА МАН, АН-ын бүлэг ХУРАЛДАНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН, АН-ын бүлэг ХУРАЛДАНА

2022 оны 8 сарын 25

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт зарлагдсан. Үүний дагуу өнгөрсөн өдрүүдэд хуралдаж, өчигдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм.

Ээлжит бус чуулганаар гурван багц асуудал хэлэлцэнэ.

Тэгвэл өнөөдөр АН, МАН-ын бүлэг хуралдахаар товложээ. МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдаж, цэцийн шийдвэрийг хэлэлцсэн байдаг.

АН-ын бүлгийн хувьд шинэ даргаа сонгож, өчигдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс УИХ-ын дарга Г.Занданшатараар уншуулж баталгаажуулсан. Өнөөдөр бүлгийн шинэ даргаар удирдуулсан анхны хурлаа зохион байгуулах аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639664
0 эможи

keyboard_arrow_up