УИХ: Цэцийн дүгнэлтийг өнгөн дээрээ шүүмжилж, санал өгөхдөө дэмжив УИХ: Цэцийн дүгнэлтийг өнгөн дээрээ шүүмжилж, санал өгөхдөө дэмжив
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УИХ: Цэцийн дүгнэлтийг өнгөн дээрээ шүүмжилж, санал өгөхдөө дэмжив

2022 оны 8 сарын 24

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 13.30 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Ингээд гишүүд өнгөн дээрээ шүүмжилж, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг гишүүдийн 77 хувь нь дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Уг байнгын хороо хуралдсаны дараа нэгдсэн хуралдаан үргэжлэх юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан цагаас эхэлж тогтоол хүчингүй болсон бол ноцтой асуудал. Хэзээ хүчингүй болсон бэ гэдэгт хариулахгүй бол хол явсан үр дагавартай асуудал гарч байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ удаа Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг хүчингүй болгоод, тэр нь асуудал дагуулаад байна. ҮХЦ цаашдаа ийм шийдвэр гаргаад байх юм уу, тэр бололцоог нь хаах хууль эрх зүйн зохицуулалт хийх үү? 2019 оны үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүний албыг хавсарч ажиллах тоог дөрөв гээд баталсан. Түүнээс хоёр жил хүрэхгүй л ухрах гээд, дахиад бүгд давхар албан тушаал хаших гээд чичирцгээгээд байна. Үүний цаана улс оры нөхцөл байдал ямар байна. Дайн, цар тахал, бүс нутгийн байдлын нөлөө гээд манай орныг тойрохгүй шүү дээ. Бүгд давхар албан тушаал хашаад, үүний ард гарна гэсэн ямар баталгаа байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Би том хуульч биш л дээ. Гэхдээ хуулийн гаргалгаа, уялдаа холбоо, логикийг гаргахтайгаа. Яагаад Үндсэн хуулийн Цэцийн нэг ч гишүүнийг оруулаагүй юм байна. Асуултаа хэнээс асууж, хариулт авах нь тодорхойгүй. Засгийн газрын асуудлыг хөндөх гэж, энэ хэдэн сайд нарыг солих гэж л Үндсэн хуульдаа гар дүрж байгаа юм уу даа гэж харж байна. Цаашдаа маш том хаалга нээж байна. Явж явж Их хурал Цэцийн есөн гишүүний тоглоом болж байна шүү дээ. Төрийн эрхийг УИХ бариад байна уу, Цэц бариад байна уу? Ийм асуудал хүртэл үүсч байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639641
1 эможи

Зочин
2022-08-24 17:21
Төрийн эрхийг Цэц гээч нь дарамт шахалтаар ч юмуу эсвэл авилгаар ч юмуу бариад байнаа. Үндсэн хуулийг хэн дуртай нь тохироод өөрчилж болдог болжээ.
keyboard_arrow_up