COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХОМ: Гадаадад хадгаламжтай болсон УИХ-ЫН ГИШҮҮД

админ
2022 оны 7 сарын 01

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын тэр дундаа УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд нарын хөрөнгө, орлогыг нийтэд ил болголоо. Уг мэдүүлэгт УИХ-ын ДӨРВӨН гишүүн гадаадад хадгаламжтай болохоо мэдэгдсэн байна.

Тодруулбал, УИХ-ын Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг болон Соёлын сайд Ч.Номин нар гадаадад хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.

Г.Дамдинням гишүүн жилийн орлого 43 сая төгрөг хэдий ч тэрбээр 2 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай байна. Тэрбээр 2020 онд орлогоо 726 сая хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 43 сая хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого 0 байсан бол 2021 онд 733 сая 987 мянга болсон байна. 769 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууцтай. 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 85 сая төгрөгтэй бөгөөд  гадаадад хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.

Х.Ганхуяг гишүүний авлага 1 тэрбум 56 сая төгрөг бол орлого нь  2021 онд 92 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 2020 онд 113 сая төгрөг байсан бол 2021 онд 688 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр 3 тэрбум 50 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 2020 онд нэг амины орон сууцтай байсан нь 2021 онд нэгээр нэмэгджээ. 477 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд гадаадад хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.

Г.Амартүвшин гишүүний жилийн орлого 79 сая төгрөг. Таван орон сууц, гурван авто зогсоолтой. Хөрөнгийн үнэлгээ 7 тэрбум 43 сая төгрөг байна.  Мөн 480 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz, G 55 AMG загварын машинтай, 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 122 сая төгрөгтэй, 417 сая төгрөгийн авлагатай гэжээ. Гишүүн НЭГ тэрбум 25 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн бол Эрксис Монголиа ХХК, Вла Монголиа ХХК, Тэгш булан ХХК, Амар асар ХХК, Уяач апп ХХК, Би Ди Нолар ХХК, Монгол сийлбэр ХХК, Тэгш Тайшир групп ХХК, Вонтайм ХХК-иудаас хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Дэлгэрэнгүй ЭНДЭЭС орж үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638379
0 эможи

Buleg hulgai.
2022-07-02 08:11
Huibaldaj ulsaas hulgailna. Hulgailsanaa ar tumendee huutei zeelduulne. Huulsen mongooroo ard tumnees sanaliig n hudaldaj abna. Erh medeltei bolonguutaa oorsddoo zoriulj huuli batlana. Tegeed huuliar hamgaaladsan alban yosnii hulgaich nar boltsgoono do! Dahin alban yosoor hulgaigaa hiitsgeene, hulgailsan ed zuil, mongo n bagtahaa baih tul gadaadad hadgaluulna. Unen torh n ene!
BAT
2022-07-01 23:33
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ll
2022-07-01 17:43
НӨГӨӨ 3 ЛАГАА Л БНА ШДЭЭ.
keyboard_arrow_up