COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Анандбазар гишүүний дансан дахь мөнгө огцом өсөж 3 ТЭРБУМ төгрөгт хүрчээ

админ
2022 оны 7 сарын 01

Arslan.mn

АТГ-аас УИХ-ын гишүүдийн 2021 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгожээ. Эндээс бид УИХ-ын 76 гишүүний ХОМ-ийг хэрхэн өөрчлөгдсөнийг гишүүн тус бүрээр  хүргэж байна. 

Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад данслагдсан гишүүдийн нэг бол  Ц.Анандбазар. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар жилийн 49 сая төгрөгийн орлого олсон ч дансан дахь мөнгө нь 12 сая төгрөгөөс 3 тэрбум 402 сая төгрөг болон өссөн байх юм. Олсон орлого, хуримтлуулсан хөрөнгө хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай байгаа юм.

Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ  2 амины, нэг нийтийн орон сууцтай бөгөөд үнэлгээ нь 7 тэрбум 680 сая төгрөг. Тусгай зориулалтын машин Mercedes Benz, Toyota Alphard, Toyota Land Cruiser 200, Lexus, 570 загварын дөрвөн машинтай. Эдгээр нь 953 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Гишүүдээс малын тоогоор мөн л дээгүүрт бичигдсэн бөгөөд ХО-ын мэдүүлэгтээ 805 хонь, 294 ямаа, 104 үхэр, 372 адуу, хуррдан удмын 16 адуутай хэмээн мэдүүлжээ. Малын нийт үнэлгээ нь 1 тэрбум 312 сая төгрөг байна.

Харин 800 сая төгрөгийн үнэт эдлэлтэй,  336 сая төгрөгийн авлагатай гэж тус тус мэдүүлжээ. 

Мөн  Эрдэнэт ОЙЛ ХХК, СодМонгол Газ ХХК, Бэрс-Дизайн ХХК, ШТС ХХК, Сайншанд Рефайнери ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, ШинэСоёмбо ХХК, Алханатрейд ХХК, МэргэВан ХХК, Сод Монгол групп ХХК-иудад 47-оос дээш хувиар хувь эзэмшиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638372
1 эможи

Зочин
2022-07-02 11:59
Сүнээд дамжуулаарай манайхаан
BAT
2022-07-01 23:34
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-07-01 17:54
муу хулгайч хүн амьтан компаниудаар ажил гүйцэтгүүлээд хөлсийг нь өгөггүй луу унждаг энэний хөрөнгө бол хулгайн юм улсааас хурааж аваад хохирсон хүмүүст тарааж өг.
зочин
2022-07-01 16:10
та нар идэж цадсанибол зайлж тайван амар.Хууль бус хулгай маягаар хөлжсөн бол насан туршдаа сэтгэл санаа шаналангуй байна даа.Угаасаа их хөрөнгө толгой ороодог жамтай.Нөгөө олон хүүхний хэрэг юу болсон бэ.МАН хулгай луйвраа ингэж нууж дарж байгаад нэг л өдөр бөөрөө гаргуулна даа.
keyboard_arrow_up