COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Экспортоо дэмжинэ гээд хууль дүрэм зөрчиж болохгүй. Мөнгө чухал ч Монгол Улсын нэр хүнд хамгаас чухал

админ
2022 оны 6 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Ийнхүү уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: Хэрэв махны үйлдвэрлэл зогсвол хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн хүндрэл учрах эрсдэлтэй. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан: Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал экспортлохоо болих шийдвэр гаргасан. Гэхдээ зөвхөн дулааны аргаар боловсруулсан мах гэдгийг сануулъя. Мэдээж махны экспортод монголын нэр хүнд яригдаж байгаа. Сая асуудал үүсээд шалгалтаар явж байхад олон зөрчил илэрсэн. Тиймээс хяналтыг цаашид чангатгаж, махны хяналтын төвүүд мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажиллана. Нийт хэчнээн тонн шаардлага хангаагүй мах байна түүнийг хураасны дараа экспортыг хэвийн үргэлжлүүлнэ. 

Экспортоо дэмжинэ гээд хууль дүрэм зөрчиж болохгүй. Мөнгө чухал хэдий ч Монгол Улсын нэр хүнд хамгаас чухал. Тэгэхлээр шат дараатай арга хэмжээнүүдийг аваад явна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637991
0 эможи

ОГЦОР
2022-06-17 16:31
малаа
Зочин
2022-06-16 18:58
Баян хонгорт 10тн цагаан будааг цаасан ургуулчихсан зайтай эр шүү.
keyboard_arrow_up