Д.Ганбат: Монголд хүүхэд төрмөгцөө 31 сая төгрөгийн өртэй болж байна Д.Ганбат: Монголд хүүхэд төрмөгцөө 31 сая төгрөгийн өртэй болж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Монголд хүүхэд төрмөгцөө 31 сая төгрөгийн өртэй болж байна

2022 оны 5 сарын 27

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Тогтоолын төслийн талаарх УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. Тэрбээр,

Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг агшжээ. Энэ оны эхний улирлын дүн ч нэн тааруу буюу -3.8 хувьтай гарчээ. Инфляци буюу үнийн өсөлт 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж мөргөлдөөн болж буй Шри-Ланкийн дараа орох үзүүлэлт гэдгийг бүлгийн дарга танилцуулгадаа онцлоод ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улс халамжийн элдэв хөтөлбөрүүдээ зогсоож, өрийн асуудалдаа анхаарах, инфляциа цаашид өсгөхгүй байх, стагфляциас гарах төлөвлөгөө гаргах ёстой гэдгийг сануулж байгаа. 

Мөн эдгээр байгууллагууд манай улсын эдийн засгийн бодит өсөлт 2022 оны хувьд 1 орчим хувьд байх тооцоолол хийжээ. Дэлхийн банк “Украины дайнаас шалтгаалан түлш, шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж хумигдах тохиолдолд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, 2022 онд ердөө 0.7 хувь болж болзошгүй байна” гэж дүгнэжээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд манай эдийн засгийн өсөлтийг өмнө нь 4-6 хувь гэж тооцож байсан төсөөлөөл ийнхүү огцом өөрчлөгдсөнийг төсвийн төсөөлөлдөө тусгах шаардлагатай гэлээ.  
 
Монголбанкнаас гаргадаг статистик үзүүлэлтээр Монгол Улсын нийт гадаад өр 2021 оны IV улирлын байдлаар 33 тэрбум 805 сая ам.доллар буюу 106.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монголд хүүхэд төрмөгцөө 31 сая төгрөгийн өртэй болж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад 5 дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байсан. Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” гэж дүгнэж байв. Энэ их өрийн дарамт ирээдүй хойчид маань өвлөгдөн үлдэх төдийгүй Монгол Улсын хөгжлийг олон жилээр хойш татна гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга танилцуулгадаа онцлоод Монгол Улс ойрын ирээдүйд “өрийн хавх”-аас мултрах нэн хүнд зорилт хүлээж байгаа боловч энэ нь төсвийн хүрээний мэдэгдэлд огт тусгалаа олсонгүй гэж байв.

Татварын  орчныг  тогтвортойгоор  хадгалж орлогыг нэмэгдүүлэх, төсвийг алдагдалгүй  төлөвлөх, төсвийн зарлагыг хязгаарлах, Засгийн газрын өрийн хэмжээг хазаарлах замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах дунд  хугацааны төсвийн стратеги дунд хугацааны бодлогын баримт бичигт харагдсангүй. Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын стратеги нь улс орны хөгжлийн бодлогын уялдаа холбоосыг харж, тодорхой зорилт бүхий байнгын судалгаа, тооцоотой хийгдэх ёстой. Монгол Улс хөрш зэргэлдээ улс орнуудын эдийн засаг, нийгэмд гарч буй өөрчлөлт шинэчлэл, төлөвлөлт болон бусад хүчин зүйлсийг анхааралтай судалж, дунд хугацааны бодлоготой уялдуулах хэрэгтэйг дахин сануулъя хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулгадаа дурдсан.
 
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг Ц.Даваасүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс Монгол Улсын гадаад өрийн бодит нөхцөл байдал, гарц шийдлийг тодруулахын зэрэгцээ буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, инфляци, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар бодлогын арга хэмжээ авах эсэхийг лавлаж байлаа. 


 
Ч.ХҮРЭЛБААТАР: 2021 ОНЫ СҮҮЛЭЭР МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР 33.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ГЭЖ ГАРСАН

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа, 2021 оны сүүлээр Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж гарснаас Засгийн газрын өр 8.4 тэрбум ам, доллар байна. Өрийн үйлчилгээнд 2022 оны төсөв дээр 905 тэрбум төгрөг сууснаас 365 хоногт хуваахаар 2,5 тэрбум төгрөг гэсэн тооцоолол байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага ирж үзээд Монголын Улсын зээлжих зэргийг B3 буюу тогтвортой, хэвийн гэж тогтоосон нь Засгийн газрын зүгээс өрийн менежментийг хуулийн дагуу оновчтой хэлбэрээр явуулж байгаа нь харагдаж байна. Үлдэж байгаа өрийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд төлж байгаа гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр, төрийн албан хаагчдын цалинг 2023 онд нэмнэ гэж байгаа ч хэрхэн, яаж нэмэхийг ирэх оны төсвийг хэлэлцэх үед нухацтай ярилцана. Харин төсвийн хүрээний мэдэгдэл дээр инфляци 8 хувьтай байгаа. 2022 оны төвсийг хэлэлцэх үед инфляцийг мөн л энэ хувь дээр барина гэж Засгийн газар, Монголбанкныхан мэдэгдэж, бодлогын баримт бичгээ батлуулсан. Одоо инфляци 15, оны эцэст 17 хувьд хүрэх болов уу гэж таамаглаж байна. Иймд бодлогын алдаа хийсэн  холбогдох  хүмүүст хариуцлага тооцож, бид үнийн өсөлт, ханшийн уналтын алдааг нь засаж залруулахад онцгойлон анхаарч ажиллах ёстой хэмээн хариулж байлаа. 
 
Харин Ажлын хэсгийн зүгээс буцалтгүй тусламжийг 2023 онд 560 тэрбум төгрөг гэж төсөөлж байна. Буцалтгүй тусламж дотроо зээлийг дагаж орж ирдэг хэлбэр байдаг. Өөрөө хэлбэл, гадаад зээлийнхээ хөнгөлөлтийн түвшинг бууруулдаг. Засгийн газрын хувьд нийгмийн шинж чанартай асуудалд хөнгөлөлтийн түвшин өндөртэй зээл, эсвэл буцалтгүй тусламж авч ашиглахыг зорьдог гэсэн нэмэлт тайлбар өгсөн. 
 
Үргэлжлүүлэн тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, тогтоолын төслийн “43 дугаар зүйлийн 43.1 дэх” гэснийг “5 дугаар зүйлийн 5.1 дэх” гэж өөрчлөх болон төслийн найруулгатай холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
637397
2 эможи

ESUIGEN
2022-06-11 14:38
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up