COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Бодлогын алдаа гаргасан Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй

админ
2022 оны 5 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчдын цалингийн системд Засгийн газар ажиллаж байна үүнийг эргэн харна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Монгол Улсын өр 2016 онд 25 тэрбум ам.доллар байсан одоо 33. Өнгөрсөн хугацаанд явагдсан хамгийн том бүтээн байгуулалт Оюу толгойн төсөл. Хувийн хэвшлийн энэ том бүтээн байгуулалтыг бид буруутгах аргагүй.

Монгол Улс нүүрсээ автомашинаар зөөвөл сайн гэдэг бодлого 2012-2016 онд хэрэгжсэн шүү дээ. Мөн төмөр замыг бариулахгүйн төлөө ажиллаж байсан Ерөнхийлөгч байлаа. Хэдэн машин нүүрс гаргах гэж улсаараа шахуу юм болж байна. Урагшаа төмөр зам тавих талаар яагаад тухайн үед улс төрчид дуугараагүй вэ. Энэ асуудлыг хөндсөн хүн болгоныг улсын дайсан болгосон. Тэгэхээр болохгүй байгаа асуудлыг болохгүй байна гэж зоригтой хэлэхийг УИХ-ын гишүүдээс хүсмээр байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637376
0 эможи

Бар
2022-05-26 14:10
Нүүрсний цагаан солой туссан гишүүд бүгд нүүрсдээ хамааралтай болчхсон хүмүүс
keyboard_arrow_up