УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад D-Parliament цахим системийг танилцууллаа УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад D-Parliament цахим системийг танилцууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад D-Parliament цахим системийг танилцууллаа

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө. Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.

Анх 1996 онд манай улсын интернет хэрэглэгчид 500 гаран байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 2 600 000-д хүрч, хүн амын 84.7% нь ухаалаг утас хэрэглэж байна. Иймээс технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгосон юм. Тухайлбал, боловсролын тухай багц хуулийн шинэчлэлийн асуудалд уг хуулийн хэрэглэгчид буюу оюутнууд зүйл, заалт бүрээр саналаа илгээж, сэтгэгдлээ үлдээх боломжтой төдийгүй эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд ч цахим хэлэлцүүлэг өрнүүлэх талбар бий.

МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутнуудын зүгээс боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг тусгах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зэрэг зохицуулалтууд хэрэгтэй байгаа гэдгийг уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл хэлж байлаа.

Цахим платформын хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид олон нийтийн саналд тулгуурлан илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа юм. Өнөөдрийн уулзалтын дараа D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд яг одоо хэлэлцэж байгаа зарим хуулийн төслүүдэд саналаа өгч, хэрэглээг туршин, УИХ-ын даргад сонирхсон асуултуудаа тавьсан юм. Цаашид D-Parliament цахим системийн хэрэглээг улам бүр өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ мэтчилэн цувралаар танилцуулах юм байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637016
0 эможи

keyboard_arrow_up