Гишүүдийн хэргийг ШҮҮХЭД шилжүүлэхээр болжээ Гишүүдийн хэргийг ШҮҮХЭД шилжүүлэхээр болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гишүүдийн хэргийг ШҮҮХЭД шилжүүлэхээр болжээ

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гурван долоо хоногийн өмнө УИХ-д гаргасан. УИХ хоёр долоо хоногийн өмнө “...Түгдэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий прокурорыг “...Саналаа дахин оруулах гэж байна” гэсэн мэдээлэл байв. Гэвч хүргүүлсэнгүй. Харин тэрбээр УИХ-ын гишүүдийн асуудлаар өөр шийдэлд хүрсэн байна. УИХ-д санал хүргүүлэхгүй юм байна.

Харин гишүүдийн холбогдоод байгаа хэргийг шууд шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 19 аж ахуйн нэгж, 80 гаруй холбогдогчтой томоохон хэрэгт прокурор дүгнэлт бичиж байгаа юм байна. Эдгээр 80 гаруй холбогдогч дунд өмнө түдгэлзүүлэх саналд нэр дурдагдсан дөрвөн гишүүн багтжээ. Тэдэн дээр Х.Баттулга нэмэгдсэн байна. Түүнийг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан шалгаж байжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан /2022.5.13/ гарагт уг зээлтэй холбоотойгоор АТГ, ЭЦА-ны мөрдөгчид МоАХ-ны байранд үзлэг, нэгжлэг явуулсан байна. Энэхүү “багц” хэргийг ойрын үед Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх бололтой.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636973
2 эможи

lirgen
2022-05-20 06:44
Хөгжлийн банкны зээлүүдээс хар цагааныг нь ялгаж салгаарай! Худлаа улстөржиж дутуу судалж, эх сурвалжгүй мэдээлэл хийж байгаа нь өнөө жилийн сэтгүүлчдийн чадамж муудсаныг харуулж байна. Ганхуяг гишүүн ганцаараа ад үзэгдэн байж маш олон хууль дээр сайн ажилласан. Өөрөө ч аваагүй эгч нь авсан зээл тэгсэн мөртлөө хэвийн төлөлттэй өайна шүү тэнцвэртэй зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй.
nargan
2022-05-17 10:33
Ганхуяг гишүүн оюутан залуугаасаа өдөр шөнөгүй зүтгэж амжилтанд хүрсэн хүн шүү дээ төрөөс төрсөн тэрбумтан хүн бүүр биш улсын мөнгө идсэн луйварчин бүүр биш маш урт зам туулж өнөөдрийн амжилтанд хүрсэн хүн шүү дээ улсад төлсөн татварын хэмжээгээрээ монголдоо дээгүүрт л явах байх харлуулаад нэмэргүй дээ
Зочин
2022-05-16 13:51
Монгол шиг эзэнгүй төр засагтай эрх мэдэлтнүүд нь хулгайч луйварчид болсон цаг үед юу л бол
Иргэн
2022-05-16 08:33
ОДОО ШҮҮХ ЯАЖ АЖИЛЛАДАГАА ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
keyboard_arrow_up