Д.Зоригт: НДЕГ Капитал банкны хүлээн авагчаас 20 орчим тооны орон сууц авсан. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдана Д.Зоригт: НДЕГ Капитал банкны хүлээн авагчаас 20 орчим тооны орон сууц авсан. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Зоригт: НДЕГ Капитал банкны хүлээн авагчаас 20 орчим тооны орон сууц авсан. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир "Эрүүл мэндийн даатгалын газрын ажилчид Капитал банкнаас хураагдсан үл хөдлөх хөрөнгөөс орон сууц авсан талаарх асуудал яригдаж байна. Капитал банк НДЕГ, ЭМДЕГ-т өртэй. НДЕГ ажилчиддаа зээлээр орон сууц худалдан борлуулж байгаа юу." гэв.

НДЕГ-ын дарга Д.Зоригт: Капитал банкнаас авах авлага одоо 70 орчим тэрбум төгрөг үлдсэн. АТГ, ЭЦГ, Капитал банкны эрх хүлээн авагчидтай хамтарч ажиллаж байгаа. Мөн 2016 оноос хойш Капитал банкинд нэмж мөнгө байршуулаагүй. Өмнө нь журмаа зөрчөөд мөнгө байршуулсан талаар хууль хүчний байгууллагууд шалгаж байгаа. Тэр шалгалтын явцыг сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкинд мөнгөн хадгаламжийг байршуулаагүй.

Н.Учрал гишүүний хэлснээр НД-ын багц хуульд цаашдаа Засгийн газрын бонд, төв банкны үнэт цаас авах, нөгөө талаар арилжааны банкинд байршуулах болбол системийн ач холбогдол бүхий банкинд байршуулах, нөгөө талаар олон улсын зээлжих зэрэглэлээс үнэлгээ авсан үнэт цаас бүхий хөрөнгүүдэд НДС-ийн хөрөнгийг байршуулах хуулийн заалтыг оруулах хэрэгтэй.

НДЕГ Капитал банкны хүлээн авагчаас 20 орчим тооны орон сууц авсан. Энэ орон сууц нь өнгөрсөн онд үнэлгээ хийлгээд АТГ, Эрүүгийн цагдаагийн газар хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Уг үнэлгээгээр авсан. Гэхдээ эдгээр орон сууц одоогийн байдлаар дугаарлалт аваагүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байна. Тиймээс өнөөдөр худалдан борлуулаагүй. Цаашид хэн нэгэн хүнд давуу байдал олгохгүй. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636948
1 эможи

keyboard_arrow_up