УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархоринд болно УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархоринд болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархоринд болно

2021 оны 12 сарын 04

Arslan.mn

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулахаар тогтжээ. 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно. 

Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг түүхэн байршилд, уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь арга хэмжээний ач холбогдлыг тодруулах, өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой ажээ. Хуралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевиз орон даяар шууд дамжуулах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633145
0 эможи

Бадрах
2021-12-06 09:12
Бөөн илүү зардал.Мөнгө нь ихдээд байгаа юм байхдаа.
ЗОЧИН
2021-12-04 22:10
ИЙМ ЦАГ ҮЕД ИЙМ ХӨГИЙН ШОУГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Малнууд хөдөө гарч архидаж наргиж цэнгэж
2021-12-04 21:26
Амаараа гартал идэж өмхийрнэ биз
Зочин
2021-12-04 13:36
Будаа ч будаа ч гэхээр сахлаа......
keyboard_arrow_up