COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ: 2022 оны төсвийг хэлэлцэж эхэллээ

админ
2021 оны 10 сарын 14

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөв болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Ирэх оны төсвийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. 

Тэрбээр "Би найман сарын өмнө энэ ажлыг авсан. Манай улсад 2000 орчим хүн цар тахлын улмаас амиа алдсан Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Дархлаажуулалтыг эрт эхлүүлээгүй бол манай улсад 46 мянган хүн нас барах эрсдэл байв.   

Төр зарим чиг үүргээ хувийн хэвшил рүү шилжүүлснээр 208 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээг хувийн хэвшил гүйцэтгэнэ.  Ерөнхийлөгчийн  санаачилсан, "Нэг тэрбум мод" үндэсний хөдөлгөөний бүх талаар дэмжинэ. 

Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд 420 тэрбум төгрөг зарцуулна. Нийслэлээс улсын төсөвт оруулах энэ мөнгийг татахгүй. Ирэх онд нийслэлийг тойруулан хурдны зам тавих ажлыг эхлүүлнэ, тулгуурт баганан тээврийг нэвтрүүлнэ гэв.       

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631848
0 эможи

keyboard_arrow_up