Р.ЭМҮЖИН: Х.Ганхуяг аа, чи чинь хулгайч дээрээ худалч юм байна Р.ЭМҮЖИН: Х.Ганхуяг аа, чи чинь хулгайч дээрээ худалч юм байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 13, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Р.ЭМҮЖИН: Х.Ганхуяг аа, чи чинь хулгайч дээрээ худалч юм байна

2021 оны 10 сарын 11

Arslan.mn

УИХ-ын намрын чуулганаар Хөрөнгө оруулагчдын хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн билээ. Гэвч уг хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор нарт иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаад буй. Учир нь дээрх гишүүд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц агуулга, заалтыг тус хуулийн төсөлдөө оруулж ирсэн билээ.

Энэ талаар нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа хатуухан шүүмжилсэнийг хүргэж байна. Тэрээр цахим хуудаснаа "Өө Ганхуяг аа, чи чинь хулгайч дээрээ худалч юм байна шүү дээ...

За энэ залуу 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд ялагдсан байдаг. АН-аас нэр дэвших эрхийн төлөө авлигадаж гүйгээд бараагүй гэлцдэг. 2020 онд МАН-аас нэр дэвшиж, сүрэг дунд сүүмийгээд ороод ирсэн хэрэг. УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийнхөө бизнесийн эрх ашгийн төлөө нэг хууль санаачилсан нь зээлийн хүүг 50 хувь буулгах явдал байлаа. Учир нь мань эр Дамдиннямтай хавсраад, Амартүвшинтэй хуйвалдаад 33 тэрбумын зээлийг Хөгжлийн банкнаас дүүгийнхээ компанид авсан хэрэг. Дамдиннням, Амартүвшин, Ганхуяг гурвын халаасны сүлжээ эндээс эхтэй. Тэр тухай асуусан сэтгүүлчид 33 тэрбумын зээл авсан " Вертекс майнинг партнер" компани надад хамаагүй гэж хөнгөхөөн, хөөрхөн хариулсан байгаа юм. Үнэн хэрэгтээ Хөгжлийн банкнаас эгэл хүнд олддоггүй энэ их мөнгийг гаргуулсан тус компани нь Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг болон гишүүн Дамдинням нарынх болж таарсан. Ингээд УИХ-ын гайгүй гэж үнэлэгддэг гурван залуу гишүүн нэг компани, нэг зээлээр гал хамууд болж таарч байна. Тийм болохоороо л ард түмний авсан зээлд санаа тавьсандаа биш, амины компанийнхаа авсан зээлийн хүүг буулгах гээд бузгай сүйхээтэй хөдөлсөн хэрэг шүү дээ. Өөрийнхөө төлөө л өрөм хамдаг хүн парламентад нэгээр нэмэгдсэн байна. За гэтэл нөгөө Х.Ганхуяг гэдэг ганган бацаан чинь хуулийн хулгайч болж таарсан. Өнөрболор, Анужин хоёрын мэдэгдэж байгаагаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Ганхуяг тэднээр гарын үсэг зуруулсныхаа дараа хулгайгаар зассан байгаа юм. Нөгөө хулгайн хуулиа өргөн барингуутаа Солонгос руу ниссэн. Тэгсэн хэрнээ асуудал дэгдээд эхлэнгүүт хэвлэлийнхэнд " Би хөдөө байна" гэж Монголынхоо хөдөө монцойж яваа дүрд хялбархаан тоглоод, алга хөрвүүлэхийн зуур аймаар муухай жүжиглээд амжсан. Хулгайч, бас худалч гишүүн болж таарлаа. Өө тэр юу ч биш, " Монголд очингуутаа клабхауст сайхан яриад, наад хуцалдаад байгаа залуусыг чинь нам панаалдчихна, санаа зоволтгүй" гэж салхи шуугитал том дуугарсан чимээ байна. Клабхауст ордог нөхдүүд Х.Ганхуягт панаалдуулахдаа бэлдэх ёстой юм шиг байна.

Ямартай ч МАН хуулийн хулгайч, дээр нь худалч гишүүнтэй болжээ. Одоо энэ хүнийг 33 тэрбумын зээл нь өргөс шиг зовоож, өт шиг идэж яваа. Хөрөнгө оруулалтын тухай хууль УИХ-аар хэлэлцэх асуудлын 52-т байсан хэрнээ гэнэт наашаа үсрээд ороод ирсэн. Үүний цаана Ганхуягийн өр зээлээрээ наймаалцсан өрөөлийн захиалга байж болохыг үгүйсгэхгүй.

За дээр нь нэмээд Булгантуяа гэж жижиг самраач нэмэгдчихээд байна. Төрийн ордныг оюутны байр, танхим нэгтэй түшээдээ тарвалзаж байгаад базаж болдог багваахай цэцэгнүүд гээд бодчихсон бүсгүй юм. Иелийн их сургуулиас задгай, замбараагүй байдал сураад ирнэ гэж баймгүй юм даа. Сургалтын төлбөрийн зээлийн өр энэ тэр байгаа бол үнэнээ хэлээд үүнээс арай дээр аргаар ард нь гарах хэрэгтэй л дээ. Эмэгтэй хүн болохоор нь эвийлээд удлаа, одоо бол ил тод хэлнэ шүү. Сангийн дэд сайд болтлоо дэвшсэний цаана сар нарны асуудал байж болохыг ч анзаарч байгаагаа хэлчихье. Ер нь цаашид УИХ-ын гишүүдийн өр зээлийг нийтэд зарладаг баймаар байна. Өртэй хүн өт шиг шургаад, өрөөлд зарагдаад, захиалгын хуулиар зам хазайлгаад явах боломжтой шүү. Би хэлээд л байгаа, дахиад ч хэлнэ. Төр гэдгийг, төр барина гэдгийг оюутны дипломын ажил шиг ойлгоод, багшийгаа панаалдаад ард нь гардагтайгаа адил хялбархан бодоод байж болохгүй ээээ. Одоо энэ худалч, хулгайч, хорчин гишүүдээс нүдээ бүү салга, чихээ бүү холдуул, санаачилж байгаа хууль болгоныг нь сахиж хяна, өөр арга байхгүй. Бид чинь парламентдаа цөөнгүй худалч, хулгайч, хуйвалдагч залчихсан улс юм байна!

Дээр нь хоёр тэрбумын зээлтэй Батшугар ороод ирлээ. Залуу үеийнхэнд залуур атгуулна гэж тэсч хүлээсэн, тэвчиж өдий хүрсэн ард түмнийхээ сэтгэл рүү адгийн хар ус цацдаг энэ залуусын өр зээл, өмд банзлын асуудлыг ч үе үе анхаарч байхгүй бол ангалзсанд нь алдаад, худалдагдсанд нь хувааж өгөөд явуулдаг эх орон гэж үгүй шүү." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
631717
35 эможи

Mgl
2021-10-14 06:49
Булгантуяа чинь Монголын эсрэг Хятадад бэлтгэгдсэн нөхөр юм биш үү
Зочин.
2021-10-13 19:30
Ямар нүдэнд хүйтэн юм бэ.Эмүжин үнэхээр үнэнийг хэллээ
Зочин
2021-10-13 16:39
Эмүжин гэж ямар хүүхэн байна зоригтой юм золбоотой юм эх оронч юм
зочин
2021-10-13 16:02
энэ нохор баянголыг гое болгоно би энд оссон. гэсэн муу залуу байжээ
Оюун
2021-10-13 12:08
Ер нь хувийнхаа ажил амьдралыг болгох гэж л УИХ д орж ирцгээх юм даа.Одоо, Эх орон газар нутаг хамаг баялагаа зарж дууслаа.Хөгшид бид ч яахав дууслаа эцэст нь үр ач нарыг маань өмхий зунгаад зараад дуусах юм бна даа.
Zovhin
2021-10-13 11:41
Bayshugat geed ter zaluu aavdaa h7tluuleed h7gjliin berhsheeltei hun shig harahdaad baisan.tiim huniig songochih ym daa.Manaihan hezee neg zuv songoltoo hiij surah ym boldoo
Зочин
2021-10-12 16:05
худалч хулгайч хүүр вэ.бас УИХ ын гишүүн гэнээ.ээ хүүрээ ичээд зайлаасай
Зочин
2021-10-12 11:28
Энэ 1 пизда одоо яаж тэнэж яваад ороод ирдэг байнаа, сонгогчид хөөж явуулаач ээ, төрд гай болсон хутгуур, ийм юмнууд хууль санаачилна гэж үхсэн ац нь байдийн. Хөгжлийн банкны муу зээлийг нь хүүтэй төлүүл, нүүрсчин пизда л байна лээ.
Зочин
2021-10-12 09:29
Эмүжин байхад илүү дутуу сэтгүүлч нэртэй улс төрч гахайнуудын бууны нохой бөгсний алчуур болсон хүмүүс хэрэггүй юм байнаа. жирийн уншигчид улс төрч гахайнуудын мөн чанарыг ингэж үнэнийг бичсэн зүйлээс л мэднэ. Мэдсэн хүмүүс ийм мэдрэлүүдийг ахин сонгохгүй. аажуухан ч гэсэн монголын төр цэвэршинэ.
Ач
2021-10-12 09:11
Эмүжин! Үнэнийг бичлээ! Энэ өлөн хулгайчууд! Хууль санаачилдагийг хязгаарлаж ард иргэдээр хэлэлцүүлж,хуульчид санаачилдаг байх нь зүйтэй!!! Энэ хулгайчууд хувийн ашиг,сонирхолд зохицуулж хууль гаргаж байгаа нь ТОДОРХОЙ байна шүү дээ!!!
зочин
2021-10-12 09:01
энэ ерөөсөө ийм хорт ажиллгаа явуулах гэж үхэн хатан зүтгэж орж ирсэн дайсан бна ш дээ бие дааж үзээд бараагүй АНс дэвших гээд бараагүй тгд мөнгөнд дуртай хүрэдсүгд мөнгө өгч гишүүн болчиод шууд хулгай хж эхэлсэн бна
Зочин
2021-10-12 06:42
Хассуурьд нь цэргийн хэдэн хурандаа нарыг цуглуулж байгаад Намнансүрэн мэтийн нам дагаж хоолны шавхруу горьдсон нохойн идүүр зохион байгуулж сонгуульд энэ хулгайч гарсан. Хассуурь гэж хортой могойноос ийм монголыг хорлох үр могой төрнө гэж бид яаж мэдхэв харц хүйтэн кобра бол Ганхуяг ийм хүн тийм юм өлхөөн хийнэ. Багадаа өлсгөлөн өссөн Хассурь гээч золбины хүүхэд харц нтр сайн ажиглаарай хүн алж мэдэх хулгайч эх ороныг минь худалдаад эхэллээ.
Алуурчин
2021-10-11 23:58
Буу өгвөл би зохицуулая миний ард түмэн
Ахмад настан
2021-10-11 21:44
Хуулийг боловсруулах ажлыг хуулийн мэргэжлийн байгууллага хууль эрх зүйн байгууллага хийх ёстой.их хурлын гишүүд мэргэжлийн байгууллага хуульч нарын боловсруулсан хуулийг хэлэлцүүлэхэд бэлтгэж сонгогдсон тойргийн иргэдийн ашиг сонирхол орчин нөхцөлд тохирч байгаа эсэхийг сонгогч нартайгаа хамтарч хэлэлцэж туршлага дадлага онол практикт тохирох эсэхийг хэлэлцэж амьдралд буух эсэхийг сулоасаны эцэст шат шатандаа танилцуулж судлаж ажиллах ёстой л байх гэж бодож байна.их хурлын гишүүн болохоор улсын бүхнийг мэдэгч ухаантан болж чадахгүй шүү.гишүүд хууль санаачилсан гэж шагнал авдаг болсоныг ойлгож чадахгүй байна.их хуроын гишүүн болж хөрөнгө нь ихсээд богино хугацаанд хөрөнгөжиж байгаа л харагдаад байна.ард олон мэдрээд сонсоод хараад л байна даа.
Эрка
2021-10-11 19:30
Үнэнийг нүдэнд харагдалтал хэллээ дээ ах дүү аав ээж ханьижэл
Иргэн
2021-10-11 19:26
Хууль санаачлах эрхийг гишүүдэд олгодог нь туйлын буруу шүү. Иргэд болон засгийн газар хууль санаачлах эрхээ эдэлж , нягтлан батлах эрх нь гишүүдэд байх нь зөв болно.
Зочин
2021-10-11 19:07
Ямар нүдэнд хүйтэн царайтай юм бэ.Бүхнийг эзэрхийлж сурсан дээрэнгүй төрх харагдаж бн.
Зочин
2021-10-11 18:16
Зөв хэлжээ. Энэмуу Ганхуяг баянголоос луйврын хар машинаар гарч ирсэн
ЭМҮЖИН БРАВО
2021-10-11 17:58
ЭМҮЖИН БРАВО
Энэ Ганхуяг гуай ямар муухай царайтай юм бэ ??
2021-10-11 17:53
Эхнэрээ зоддог юм биш биз дээ. Харц марц нь аймшиг
keyboard_arrow_up