COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Манай эрүүл мэндийн салбар тийм болохоо байчихсан салбар биш

админ
2021 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны сайд С.Энхболд "Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй байгаа. Харин хувийн хэвшлийн байгууллагууд төлбөртэй авч байна.  PCR шинжилгээ авахад  маш их зардал гардаг. Зардлыг Засгийн газар хариуцдаг. Өдөрт дунджаар 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийж байна. Шинжилгээ, хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд өдөр бүр 500 сая төгрөгийн зардал гарч байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Н.Алтагхуяг "Мутацилагдсан вирус гэж зүйлийг хэн хаанаас гаргаж ирээд яриад байна вэ? Манай улс мутацилагдсаныг нь тогтоож чадах юмуу" гэж Эрүүл мэндийн сайдаас асуулаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Мутацилагдсан вирусийг тодорхойлох хэд хэдэн судалгааг бид хийсэн. Манай улсын эрүүл мэндийн салбар тийм болохоо байчихсан салбар биш. Бидэнд боломж байгаа. Өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан судалгааны ажлуудаа хийгээд явж байгаа." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
628191
2 эможи

Зочин
2021-06-25 21:53
Овоо дажгүй хариулчихсын бишүү
Зочин
2021-06-24 20:25
Shinjilgeegee yadaj unegui bolgochoochee huwiin neg heden emneleguud ni l unetei hiij baina
Зочин
2021-06-24 20:03
Өдөр бүр л үнжтөлбөргшй шинжилгээг авч байхад хаана төлбөртэй аьсангыаримтаар гаргаад ирээч ажил хийж байгаа хүмүүсийг байнга дарамттай байлгах юмаа хувийн эмнэлгүүд бол төлбөртэй л авч байгаа л даа
zochin
2021-06-24 17:49
ta hardaa ter korona tussan humuust horoonoos uguj bgaa emiig shalgaj vzeerei tsawchisaar bgad elgiin yum uguj bna
Зочин
2021-06-24 16:31
Аль болох хүндээ ойр чирэгдэл бага бас PSR ийн шинжилгээг дүүргүүдэд олон газар авах хэрэгтэй байнаа цөөхөн болохоор очер маш их эрсдэл ихтэй өнч чадахгүй байна.Хувийн эмнэлгүүд хэтэрхий өвчнөөр бизнес хийж байна шүү
keyboard_arrow_up