COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав

админ
2021 оны 5 сарын 06

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав.

ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж дээрх дүгнэлтийг хуралдаанд цахимаар танилцуулав. Мөн Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 9-нд цэцэд гаргасан. Харин бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн энэ шаардлагаасаа 2021 оны гуравдугаар сарын 11-нд татгалзаад зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хуралдаад 03 дугаар дүгнэлтийг гаргасан хэмээн онцлов. 

Ингээд ҮХЦ-ийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны саналын томьёолол тус бүрээр санал хураахад, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Иймээс энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626595
0 эможи

keyboard_arrow_up