COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК-ын зургаа дахь гишүүнийг долоодугаар сарын 1-нээс өмнө томилно

админ
2021 оны 5 сарын 04

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралданаар ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт уг тогтоолын төслийг танилцуулсан юм. Ингэхдээ "УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд Хүний эрх хэмгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуульд ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар зааж, тус хороог ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн удирдахаар зохицуулсан. Үүнтэй уялдуулан ХҮЭК-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, комиссыг зургаан гишүүнтэй байх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох зохицуулалтыг тусгасан. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр баталсан тул ХЭҮК-ын зургаа дахь гишүүнийг энэ хугацаанаас өмнө сонгон шалгаруулж томилон, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага үүссэн" гэлээ. 

Тогтоолын төсөлд ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг тавдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 10-ны хооронд тогтоохоор тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг тогтоолыг дэмжин баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626451
0 эможи

keyboard_arrow_up